Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/20-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Нямдорж: Та нар миний талхаа олж идсэн газрыг онгичихгүй шүү

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 4 сарын 20
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт шижлүүллээ

УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, түүний үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх талаар санал хураалт явуулж 59 гишүүн оролцож 78 хувийн саналаар хуулийн төслийг хэлэлцэхээр дэмжсэн юм.

 Уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. 

Зарим гишүүний зүгээс Прокурорын хуулинд өөрчлөлт бараг ороогүй байна гэж шүүмжилсэн ч тус хуулийн 80 орчим хувьд өөрчлөлт орсон талаар ажлын хэсгийн гишүүд тайлбар өглөө. Тухайлбал уг хуулиар бүтэц үүргийн хувьд нилээдгүй өөрчлөлт оруулсан гэсэн юм.

Ингээд гишүүдийн ярианаас хүргэе. 

Прокурорын хууль шинэчлэгдсэнээр иргэд нөлөөллийн мэдүүлэг гаргах боломж бүрдэнэ

 
Гэрэл зургийг mpa.mn

 ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт "Үндсэн хуулинд заасан прокурорын байгууллагын чиг үүрэг өөрчлөгдөөгүй.

Зөрчлийн тухай хуулийг анх удаа баталж мөрдөх гэж байгаа. Зөрчилтэй холбоотой асуудалд прокурорын байгууллага хяналт тавьж ажиллана.

Энэ хууль батлагдсанаар прокурорын ажилтны орон тоо бүтцэд өөрчлөлт орохгүй.

Өнөөгийн байгаа прокурорын байгууллагын нийгмийн асуудлыг түвшинд нь үлдээхээр болсон. 

Иргэд нөлөөллийн мэдүүлэг гаргадаг болж байгаа..

Энэ нь тухайн хэргийг хянан шалгах явцад хэн нэгэн нөлөөлсөн гэж үзэж байгаа бол нөлөөллийн мэдүүлэг гаргах боломжтой болж байгаа юм" гэв. 

Та нар миний талхаа олж идсэн газрыг онгичихгүй шүү

 
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "Прокурорын тухай хуулинд шинэ юм алга. Прокурорын байгууллага үйл ажиллагаандаа шинэчлэл хийх хэрэгтэй.

Та нарын өнөөдөр хийж байгаа ажил үнэндээ таалагдахгүй байна. Гэмгүй нэг ч хүнийг эрүүгийн хариуцлагад татахгүй гэсэн хатуу заалт бий. Прокурорт мөрдөн байцаалтын ажлыг удирдах ямар ч эрх байхгүй.

Та нар миний талхаа олж идсэн газрыг ингэж онгичихгүй шүү.

Хүний эрхийг хангах хамгийн хүчирхэг эрхийг 2002 оны прокурорын тухай хуулинд тусгасан юмсан. Хаана гэмгүй хүн хохирч байна тэнд үйлчилдэг хууль байсан. Гэтэл одоо үгүй болж" гэсэн юм.

Прокурорыг төрийн өмгөөлөгч гэж ойлгож байна

 
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Прокурорыг төрийн өмгөөлөгч гэж ойлгож байна.

Энэ хуулийг баталснаар төрөө өмгөөлж ажиллах, мөрдөн байцаах эрх өгөх талаар ажиллаж байна уу? Солонгосын прокурорыг шударга гэж ярьдаг шүү дээ.

Манайд болохоор прокурорын тухай хуулиар шүүгч, өмгөөлөгч, прокурор гурав нэг болчихлоо. Энэ юу гэсэн үг вэ?

Хууль хяналтын байгууллагынхны талаар олон зүйл яригдаж байна. С.Зоригийн хэрэгтэй холбоотой гэх мэт.

Улс төрчид гэмт хэргийн шинжтэй юм ярьдаг.

Хөрөнгө оруулалтын банкны хувьд Хятадын нөлөөнд орчих вий гэж ярьсаныхаа төлөө би УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарт доромжлууллаа.

Таны нэр бол гэж байгаад 33,721 Баасанхүү нэртэй хүмүүсийг доромжилсон.

Хүнд гүтгүүлмээргүй байна. Төртэй гэдгээ мэдэрмээр байна" гэлээ. 

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.