2017/07/23
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,422.49₮
B30
УЛААНБААТАР
26°
|
12°
B30
УЛААНБААТАР
23°
|
12°
B30
УЛААНБААТАР
25°
|
12°
16:00
S32
23°
17:00
S32
24°
18:00
S32
24°
19:00
S32
23°
20:00
S32
21°
21:00
S32
19°
22:00
S44
17°
23:00
S44
15°
00:00
S44
14°
01:00
S28
13°
02:00
S28
13°
03:00
S28
13°
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/04/20 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ухаалаг гар утаснууд 2022 онд СУПЕР НҮДНИЙ ШИЛ болж хувирна

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 4 сарын 20
IKON.MN

2022 оны дөрөвдүгээр сард AR (Augmented Reality) нүдний шилнүүд өнөөдрийн ухаалаг гар утаснуудыг бүрэн орлох эхлэл тавигдана.

Фэйсбүүк компанийн ахлах судлаач Майкл Абраш өчигдөр ингэж хэлжээ. Тэрээр Фэйсбүүк компанийн жил бүр зохион байгуулдаг F8 хөгжүүлэгчдийн чуулганы үеэр ирээдүйн талаар төсөөллөө хүмүүстэй хуваалцсан байна. Абраш нь VR зүүдэг төхөөрөмж, AR нүдний шилийг төгс бүтээгдэхүүн болгохоор ажиллаж байгаа багийн ахлагч юм.

Түүний үзэж байгаагаар өнөөдрийн хүмүүсийн зүүдэг шиг нүдний шил нь ирээдүйд хүчтэй тооцоолох машин болж, харсан текст бүрийг хэл хооронд орчуулж харуулдаг, орчны таагүй дуу чимээг дардаг, нялх хүүхэд рүү харахад л биеийн халууныг нь хэмжиж харуулдаг супер нүдний шил болох юм байна. VR (Virtual Reality) төхөөрөмж нь хүнийг тэс өөр ертөнцөд аваачдаг бол AR шил нь одоо байгаа гадаад орчин дээр виртуал мэдээллийг нэмж, хослуулж харуулдаг эд байх юм.

Абраш ийм супер нүдний шил төгс бүтээгдэхүүн, масс хэрэглээ болоход 20-30 жил болно гээд харин “Macintosh moment” нь таван жилийн дараа буюу 2022 онд ирнэ гэжээ. “Macintosh moment” гэдэг нь 1984 онд Apple компани анхны персональ компьютерийг танилцуулж байсан түүхэн цаг үеийг илэрхийлсэн үг. Үүнээс хойш хэдэн арван жилийн хугацаанд персональ компьютер улам төгөлдөржиж, өртөг нь хямдран бүх нийтийн хэрэглээ болсон юм. Яг үүн шиг тооцооллын машины дараагийн шинэ үе бол AR нүдний шил гэж Фэйсбүүк үзэж байгаа гэнэ.

Чуулганы өмнөх өдөр Марк Зукерберг үг хэлэхдээ мөн энэ тухай ярьж байсан ба ирээдүйд телевиз, гар утас, компьютерийн гээд бүх дэлгэцийг AR нүдний шил орлоно гэсэн юм. Өөрөөр хэлбэл хавтгай гадаргуу бүр дээр хүн хүсвэл виртуал мэдээлэл гаргаж, кино үзэж, ажлаа хийх боломжтой болох гэнэ.

 

Эх сурвалж: Techinsider

 

x