Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/20-НД НИЙТЛЭГДСЭН

СТАТИСТИК: Монголд үүрэн телефон хэрэглэгчдийн тоо 3.4 сая байна

Б.Ану
2017 оны 4 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Шуудан, холбооны салбарын нийт орлого 2017 оны эхний улиралд 180.7 тэрбум төгрөг үүнд хүн амаас орсон орлого 120.2 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс шуудан, холбооны нийт орлого 11.5 (6.8%) тэрбум төгрөг, хүн амаас орсон орлого 0.6 (0.5%) тэрбум төгрөгөөр өсжээ.

Өнгөрсөн жил буюу 2016 оны эхний улирлын байдлаар тус салбарын орлого 2015 оноос хоёр орчим тэрбум төгрөгөөр буураад буюу салбарын хувьд өсөлтгүй жил байсан бол 2017 онд тус салбарын орлого ийнхүү 7 орчим хувиар өсчээ. 

График 1, Шуудан, холбооны салбарын орлогыг харвал,

Суурин утасны цэгийн тоо 2017 оны эхний улиралд 275.2 мянган ширхэг, кабелийн телевиз хэрэглэгчид 440.7 мянга болж өмнөх оны мөн үеэс суурин утасны цэг 23.7 (9.4%) мянган ширхэг, кабелийн телевиз хэрэглэгчид 61.4 (16.2%) мянгаар нэмэгдсэн байна.  Үүнд гурвалсан үйлчилгээ үзүүлж буй байгууллагын хэрэглэгчид болон агаарын олон сувгийн тоон телевизийн дамжуулах үйлчилгээ нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн талаар тайланд дурджээ.  

Үүрэн утас хэрэглэгчид 2017 оны эхний улиралд давхардсан тоогоор 3.4 сая болж, өмнөх оны мөн үеэс 408.3 (13.6%) мянгаар өссөн байна. Гэхдээ 3.4 сая нь 2014-2015 онтой харьцуулахад буурсан үзүүлэлт юм.

2016 оны зургаадугаар сарын 30-ны байдлаар гар утас хэрэглэгч 3.1 сая байсан бөгөөд үүний 2 сая орчим нь ухаалаг утас ашигладаг. Түүний дотор Android үйлдлийн системтэй нь  1.7 сая, iOS 230 мянган хэрэглэгч байгаа талаар Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны тайланд дурдсан байдаг билээ.

График 2, 3, 4 Хэрэглэгчдийн тоо


Шуудангийн үйлчилгээний салбар 2017 оны эхний улиралд 226.0 мянган ширхэг бичиг, захидал 38.8 мянган ширхэг илгээмж, 1.7 сая тогтмол хэвлэлийг хэрэглэгчдэд хүргэсэн байна. 

 

Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо