Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/20-НД НИЙТЛЭГДСЭН

E-Sport 2022 оны Азийн Наадмын нэгэн төрөл боллоо

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 4 сарын 20
iKon.MN
Зураг зураг

E-Sport буюу онлайн тоглоомын төрөл 2022 оны Азийн Наадамд медаль олгох төрөл болж нэмэгдэхээр болжээ.

Өнгөрсөн Даваа гарагт Азийн Олимпийн Зөвлөл 2022 онд Хятадын Ханьжоу хотод болох наадмын түнш Алибаба группын Али Спортс компанитай энэ талаар тохиролцсоноо зарласан байна. Мөн ирэх онд Индонезийн Жакарта, Палембан хотуудад болох Азийн Наадмын үеэр e-sport төрөл үзүүлэх тоглолт хэлбэрээр оролцох болсныг мэдээлжээ.

Хятадын онлайн худалдааны компани Алибабагийн охин компани болох Али Спортс дижитал спортын төрлүүдийг хөгжүүлэх  зорилготойгоор 2015 онд байгуулагдсан юм.

Үүнээс гадна ирэх есдүгээр сард Туркменистаны нийслэл Ашгабат хотод зохиогдох Азийн Танхимын болон Тулааны Спортын Наадамд e-sport төрөл орохоор болжээ. Энэ наадам нь Азийн Наадмын дараа хоёр дугаарт орох тивийн спортын томоохон үйл явдал юм.

Туркменистанд болох наадмаар FIFA 2017, дэвжээнд тулалдах (arena type) олон тоглогчтой тоглоом, довтолгооны (attack type) төрлийн тоглоомуудаар тамирчид өрсөлдөх гэнэ.

E-Sport-ийн төрлөөр өнөөдөр АНУ, Хятад, Өмнөд Солонгос улсууд дэлхийд тэргүүлдэг юм.

 

Эх сурвалж: Korea Times