Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/21-НД НИЙТЛЭГДСЭН

ИНФОГРАФИК: Орон нутгийн замд осол илүү НОЦТОЙ, учирч буй гэмтэл нь ХҮНД байна

Г.Мөрөн, iKon.mn
2017 оны 4 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Зам тээврийн ослын үед амь нас, эрүүл мэндээрээ хохирсон хүмүүсийн биедээ гэмтэл авсан байдлаас үзэхэд толгой, чээж, хөлийн гэмтэл хамгийн их хувийг эзэлж байна.

Орон нутгийн замд гарсан ослын улмаас гэмтэгсэд биеийн бүх хэсэг, толгойн гэмтэл их авч байгаа нь осол илүү ноцтой, учирч буй гэмтэл хүнд байгааг харуулж байгаа аж.

Цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн үзүүлэлтээс амь нас, эрүүл мэндээрээ хохирсон хүмүүсийн биеийн гэмтэл авсан хэсгийн мэдээллээс авч үзвэл толгойн хэсэгтээ хамгийн их гэмтэл авдаг байна. Үүнийг доорх графикаар дэлгэрэнгүй харууллаа. 

Зам тээврийн ослоос хохирсон хүмүүсийн гэмтэл...

Зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан хүмүүсийн 53% нь толгойдоо, 19% нь чээж, 10,4% нь аарцаг, нуруундаа хүнд гэмтэл авч, 17,8% нь толгой болон нуруундаа хавсарсан гэмтэл авч амь насаа алдсан нь судалгаагаар тогтоожээ.

Зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан хүмүүсийн гэмтэл...

Хамгаалах бүс хэрэглэх нь зам тээврийн ослын үед учирч болох гэмтлийг бууруулдаг

Дэлхийн зам тээврийн ослын тайланд тусгагдсанаар хамгаалах бүс хэрэглэх нь зам тээврийн ослын үед учирч болох гэмтлийг урд сууж явсан жолооч болон зорчигчийг 40-50%-иар, ард суусан зорчигчийг 25-75%-иар бууруулдаг гэсэн тоо баримт бий.

Иймээс жолооч та зөвхөн өөрөө биш тээврийн хэрэгсэлд зорчиж яваа бүх зорчигчид хамгаалах бүсийг хэрэглүүлж хэвшээрэй. 

Эх сурвалж: Замын Цагдаагийн Алба