Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/20-НД НИЙТЛЭГДСЭН

Ш.Байгалмаа: Ханбогд дахь малын эрүүл мэндийн төв аравдугаар сард ашиглалтад орно

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2017 оны 4 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Өмнөговь аймгийн Ханбогд суманд Сум Дундын Мал Эмнэлгийн Эрүүл Мэндийн Төвийн шав тавих ёслол боллоо. Үүнтэй холбогдуулан эмнэлгийн бүтээн байгуулалтын талаар болон Цэвэр Усан Хангамжийн Цогцолборын талаар Оюу Толгой компанийн орон нутгийн харилцааны ерөнхий менежер Ш.Байгалмаатай ярилцлаа.


- Ханбогд сум Сум дундын мал эмнэлгийн төвтэй болох нь. Бидэнд энэ талаар тодруулан тайлбарлаж өгөхгүй юу?

- Сум Дундын Малын Эрүүл Мэндийн Нэгдсэн Төв нь Өмнөговь аймгийн зүүн бус буюу Манлай, Баян-Овоо, Ханбогд, Цогтцэций сумын малчдад үйлчилгээ үзүүлэх цогц байгууламж юм.

Цогц гэсний учир нь тус байгууламж мал эмнэлэг, үржил, удмын сангийн судалгааны хэсэг, лаборатори, дөрвөн айлын орон сууц гэсэн  үндсэн гурван хэсгээс бүрдэж байна.

Энэ байгууламж шаваа тавьж байгаа нь цаг үеэ олсон үйл явдал юм. УИХ-аар малын эрүүл мэндийн тухай хууль, удмын сангийн тухай хууль хэлэлцэгдэж байна.

Тэгэхээр төрөөс энэ чиглэлээр бодлого нь хэрэгжээд эхлэхээр нэгдсэн төв маань тогтвортой үйл ажиллагаагаа явуулна гэж харж байна

- Нэгдсэн эмнэлэг хэдий хэр хөрөнгө мөнгөөр баригдаж, хэзээ ашиглалтад орох вэ?

Малчид энэ төв бий болох, байгуулагдахыг маш их хүлээж, хүсэж байгаа.

- Сум Дундын Мал Эмнэлгийн Эрүүл Мэндийн Төвийг Оюу Толгой компанийн санхүүжилттэй "Говийн Оюу Хөгжлийг дэмжих сан" сангаас санхүүжүүлж байна.

Нийт 1 тэрбум орчим төгрөгийн санхүүжилттэйгээр "Билэгт багана" ХХК байгууллагаас бүтээн байгуулалтыг хийхээр болсон. 

Ерөнхийдөө 2017 оны гуравдугаар улиралд буюу ирэх аравдугаар сард ашиглалтад орно гэж төлөвлөгдсөн.

- Эмнэлэг байгуулагдсанаараа ямар ач холбогдол, үр ашигтай гэж үзэж байна?

- Энэ эмнэлэг жишиг загвар болж чадна гэж бодож байна. Учир нь Монголд ийм төвлөрсөн байгууламж одоогоор байхгүй. Цаашид энэ загвар жишгээр Өмнөговьдоо болон бусад аймгуудад ч байгуулагдах боломжтой.

 
Нөгөөтэйгүүр Монгол Улсын тогтвортой хөгжлийн нэг гарц бол уламжлалт мал аж ахуй. Уламжлалт мал аж ахуйд түшиглэсэн түүхий эд, бүтээгдэхүүн бол Монгол Улсын хөгжлийн үүд хаалга болж байгаа.

Тэгэхээр малаа эрүүлжүүлж, чанаржуулна гэдэг бол эрүүл хүнс хэрэглэх боломжийг нээж өгч, ингэснээрээ иргэд эрүүл байх үндэс болж байгаа хэрэг.

Ханбогдчуудын хувьд эрүүл ахуйн шаардлага хангасан цэвэр ус хэрэглэж, мал нь эрүүл байснаар эрүүл чийрэг, урт удаан амьдрах баталгаа бий болж байна.

- Аймгийн малын эрүүл ахуйд хийсэн судалгаа байдаг болов уу?

- Ерөнхийдөө төрөөс малын эрүүл мэндийн чиглэлээр авч байсан бодлого алдагдсан гэж хэлж болно.

Үүнтэй холбоотойгоор малын тоо хэт өсч, чанар бага зэрэг суларсан. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндэд нь цогц нэгдсэн бодлого тасарснаас болж, энэ талын анхаарал, ач холбогдол суларсан байх.

 

Тиймээс малчид энэ төв бий болох, байгуулагдахыг маш их хүлээж, хүсэж байгаа. Энэ байгууламж бол малчдын өөрсдийнх нь хүсэлтэд тулгуурлан зохион байгуулагдсан төсөл шүү дээ.

- Малын эрүүл ахуйг сайжруулснаар мах борлуулалтын асуудал шийдэгдэх байх?

- Ханбогд гэлтгүй ер нь говь өөрөө бэлчээрийн ургамлын хувьд мал үржихэд боломж бололцоо багатай нутаг.

Гэхдээ шилмэл үүлдрийн үхэр авчраад, тэжээлийн ургамлыг тарималжуулаад фермерийн аж ахуй эрхлэхийг үгүйсгэхгүй л дээ. Тэгэхээр хамгийн гол нь мал эрүүл, үүлдэр угсаа нь сайн байх нь чухал.

Гэхдээ эмнэлгийг бариад л шууд мах нь сайн болно гэсэн үг биш. Бариад, үйлчилгээ авч, малаа эрүүлжүүлж, удмын сан сайтай, махны болон ноосны чиглэлийн малыг үржилд оруулах зэрэг ажиллагааг тооцож үзвэл багадаа гурван жил хугацаа хэрэгтэй.

Мал эрүүл, үүлдэр угсаа нь сайн байх нь хамгийн чухал.

Цаашид мэдээж бүтээгдэхүүнийг нутгийн иргэд, уул уурхайн ажилчид, албан хаагчид хэрэглэж болохоос гадна Бүгд Найрамдах Хятад Ард Улс гэдэг өргөн зах зээлд нийлүүлэх боломжтой.

Гэхдээ мэдээж мах нийлүүлж, борлуулах гол нь бус малаа эрүүлжүүлж, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь гол зорилт.

Үүнээс улбаалан тооноос чанарт шилжих буюу мянгат малчинг урамшуулдаг байсан бол чанартай малыг өсгөж, органик бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн малчныг урамшуулах систем бий болох байх гэж найдаж байна.

- Дөрвөн айлын орон сууц  баригдана гэлээ. Үүнийг тодруулбал?

- Мал эмнэлэг болон малын удмын сангийн чиглэлээр судалгаа, шинжилгээ хийж байгаа, магистр, докторын зэрэг горилж байгаа оюутнуудад практикт судалгаа хийх боломжийг нь нээж өгөх үүднээс дөрвөн айлын орон сууцыг төлөвлөсөн.

 

Ирээдүйд судалгаа шинжилгээний төв болох гэдэг үүднээсээ ихээхэн онцлогтой байна.

- Нэгдсэн эмнэлгээс өмнө Цэвэр усан хангамжийн цогцолбор үйл ажиллагаагаа эхлүүллээ. Энэ талаар?

- Ханбогд сумын оршин суугчдыг ундны усны стандартыг шаардлага бүхий усаар хангах зорилготой цогц системтэй байгууламж ашиглалтад орсон.

Мэдээж говийн бүсийн ус нь хангайн бүсийн устай харьцуулбал онцлогтой. Химийн найрлагын хувьд хүний биед сөрөг нөлөөтэй бодисууд их агуулагддаг.

Цогцолборын хувьд говийн усны онцлогт тулгуурлан сонгож авсан шинэ технологитой. Тус технологийг оруулж ирснээр усыг цэвэршүүлж, стандартын түвшинд хүргэж, чанарын бүрэн хяналт хийгээд хэрэглэгчдэд хүргэх юм.

- Өмнөговь аймгийн усны нөөцийн судалгааг хийж хоёр эх үүсвэр илрүүлсэн гэсэн?

- Усны эх үүсвэрийн хайгуул шинжилгээг Оюу Толгой компанийн 100 хувийн санхүүжилттэйгээр 2013 оноос эхлэн хийсэн.

Зүүн болон баруун бүсэд усны эх үүсвэрийг илрүүлж, эхний ээлжинд өнөөдрийн үйл ажиллагаагаа эхлүүлж буй байгууламж зүүн бүсээс усаа хоёр худгаар дамжуулан авч байна.

- Системийн хүчин чадлын хувьд ямар вэ?

- Цэвэр усан хангамжийн цогцолборын технологи дэвшилтэт технологи. Олон улсад хэрэглэгдэж байгаа, тэр дундаа говь цөл ихтэй улсад ашиглагддаг технологи гэж ойлгож болно. Монгол Улсад анх удаа оруулж ирсэн, говийн усны онцлогт тохирсон.

Монгол Улсад анх удаа оруулж ирсэн, говийн усны онцлогт тохирсон технологитой.

Өнөөдрийн байдлаар Ханбогд сумын суурьшмал хүн амын тоо 4,000 гаруй байна. Харин системийн хүчин чадал 13,000 хүн амыг цэвэр усаар хангах боломжтой.

Усаа цэвэршүүлж, цэвэршүүлсэн усаа 2,000м3 багтаамжтай санд хуримтлагдаж иргэдийн хэрэгцээг хангах хүчин чадалтай, бүрэн автомат систем байгаа.

 

Цаашид 35,000 оршин суугчтай сууринг цэвэр усаар хангах боломжтой болгон өргөтгөхөөр байгуулагдсан.

- Цэвэр усан хангамжийн цогцолбор нээгдсэнээрээ ажлын байр нэмэгдсэн гэж үзэж болох уу?

- Байгууламж бий болсноор ажлын байр тодорхой хэмжээгээр нэмэгдэж байгаа. Системийг “Хан дизель” орон нутгийн өмчит компани хүлээн авч ажиллуулна. Мэдээж залуу боловсон хүчин нутагтаа ирж ажиллах боломжийг нээж өгч байгаа.

- Ярилцсанд баярлалаа.