Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/20-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: “Экологид ээлтэй бүтээгдэхүүн-2017” үзэсгэлэн худалдаа болно

Г.Мөрөн, iKon.mn
2017 оны 4 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

МҮХАҮТ-д

09:00 цагт "Эдийн засагт залуучуудын оролцоо" бизнес эрхлэгч залуучуудын анхдугаар чуулган болно. 

Бишрэлт зочид буудалд

09:30 цагт ШӨХТГ-ийн мэргэжилтнүүд хууль бус зар сурталчилгааны талаар зөвлөмж өгч, хэлэлцүүлэг хийнэ.

Сүхбаатарын талбайд

11:00 цагт Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж буй “Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үндэсний II чуулганыг угтсан “Экологид ээлтэй бүтээгдэхүүн-2017” үзэсгэлэн худалдаа болно. 

16-ын буудлаас хойш цагаан дэлгүүрийн хажууд

12:00 цагт Хоёр хүүхэдтэйгээ хэдэн тор хувцастайгаа нөхөртөө хаягдан буйран дээрээ үлдсэн Цагаандарь бүсгүйд ард түмний хандиваар боссон хашаа байшин, гэрийг нь хүлээлгэж өгнө.

Монголын үндэсний музейд

12:00 цагт “Санжаасүрэнгийн Зориг агсны мэндэлсний 55 жилийн ойн үзэсгэлэн”-ийн албан ёсны нээлт болно. 

СБД-ийн 15-р хороонд 

13:00 цагт Сүхбаатар дүүрэг “Хөдөлгөөнт оффис”-ын үйл ажиллагаагаа эхлүүлэх нээлтийн ажиллагааа болно. 

НҮБ-ын байранд

14:00 цагт "Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын дэд бүтцийн холбоосыг судлах нь" сэдэвт бага хурал болно. 

Шангри-Ла зочид буудалд 

15:30 цагт "Барилгын салбарын технологи, хөрөнгө оруулалт-2017" олон улсын үзэсгэлэн, хурал болно.