Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/19-НД НИЙТЛЭГДСЭН

Төрийн өмчит компаниудын Гүйцэтгэх захирлуудын гэрээг сунгах эсэхийг шийднэ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 4 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийн гүйцэтгэх захиралтай байгуулсан гэрээг дүгнэх гэж байна. 

Уг гэрээг тухайн хуулийн этгээдийн эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшингийн гүйцэтгэл, аудитаар баталгаажсан санхүүгийн тайлан, захирлын ажлын тайлан зэргээр дүгнэдэг.

Энэ удаа Засгийн газар, Ерөнхий сайдын  өгсөн үүрэг чиглэлийн дагуу тухайн компанийн гүйцэтгэх захирлын санхүүгийн сахилга бат, үйл ажиллагааны үр дүн, ашиг орлого, алдагдал, өр авлагын байдлыг нэгтгэн дүгнэж, гэрээг цаашид сунгах эсэхийг шийдвэрлэх юм байна. 

 

Эх сурвалж: Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар