Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/19-НД НИЙТЛЭГДСЭН

Galaxy S8-ийн “улаан туяа”-тай дэлгэцийн талаар Самсунг зөвлөмж гаргажээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 4 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Удахгүй зах зээлд гаргах гэж байгаа Galaxy S8 ухаалаг гар утасны “улаан туяатай дэлгэц”-ний талаар Самсунг компани өнөөдөр зөвлөмж гаргажээ.

Урьдчилсан захиалгаар эхний утаснуудыг хүлээж авсан Өмнөд Солонгосын зарим хэрэглэгч шинэ утасных нь дэлгэц улаан туяатай болж, түүнийг нь засаж болохгүй байгаа тухай интернэт ертөнцөд мэдээлж эхэлсэн юм.

Захиалга өгсөн Өмнөд Солонгосын хэрэглэгчид энэ Даваа гарагаас утсаа хүлээж авч эхэлсэн байна.

Самсунг компани мэдэгдэлдээ “улаан туяа” нь утасны дэлгэцний өнгө тааруулах (color optimization) хэсэгт өөрчлөлт хийснээр засагдах боломжтой гэжээ. Хэрвээ хэрэглэгч өөрөө тохируулгаа өөрчилж засах гээд чадахгүй бол тус компанийн үйлчилгээний төв дээр ирж шалгуулахыг зөвлөсөн байна.

Самсунгаас буцаах, эргүүлэн татах тухай ямар нэг чиглэл өгөөгүй гэж Өмнөд Солонгосын үүрэн холбооны компаниуд мэдээлжээ. Galaxy S8 загвар нь нэг сая гаруй тооны урьдчилсан захиалга аваад байгаа нь тус компанийн түүхэн дээд амжилт юм. Харьцуулбал Galaxy S7 загварын урьдчилсан захиалга 200,000, Galaxy Note 7 загварынх 400,000 тус тус хүрч байжээ.

Ирэх Баасан гарагт Galaxy S8, Galaxy S8 Plus загваруудыг Өмнөд Солонгос, АНУ-ын зах зээлүүдэд зарж эхэлнэ.

 

Эх сурвалж: Korea Times