Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/19-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад жуулчид 2016 онд $261 тэрбумыг гадаадад үрсэн нь Америкчуудынхаас хоёр дахин их болжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 19
iKon.MN
Зураг зураг

2016 онд Хятадын жуулчид гадаад орнуудад аялахдаа $261 тэрбумыг зарцуулсан нь өмнөх жилээсээ 12 хувь өссөн дүн болохыг НҮБ-ын Дэлхийн Аялал Жуулчлалын Байгууллагын (UNWTO) шинэ тайланд өгүүлжээ.

Харьцуулбал Америкчууд 2016 онд $122 тэрбумыг гадаад аялалд зарцуулсан нь Хятадынхаас хоёр гаруй дахин бага байгаа юм.

Хятад, Америкийн араас Герман, Британи, Францын жуулчид гадаадад хамгийн их мөнгө үрсэн таван орны жагсаалтад багтжээ.

Сонирхолтой нь сүүлийн гурван орны зарцуулсан мөнгөний хэмжээ нийлээд $135 сая болсон нь Хятадынхаас бараг хоёр дахин бага байна.

Гадаад орныг сонирхох Хятадуудын аялалд зарим хориг арга хэмжээ 2017 онд нөлөөлж болзошгүй. Тухайлбал Өмнөд Солонгос-Хятадын хооронд THAAD системтэй холбоотой маргаанаас болоод Хятадаас ирэх жуулчлал хумигдсан. Өнгөрсөн онд Өмнөд Солонгос 8 сая хятад жуулчин хүлээж авсан тоо бий. Хэрвээ энэ урсгалыг 2017 онд алдвал тус улс $9.63 тэрбумын орлогоо алдана гэсэн тооцоо гарсан байна.

Энэ алдагдлын 70 хувь нь Өмнөд Солонгосын татваргүй дэлгүүрүүдэд ноогдох гэнэ.

 

Эх сурвалж: Shanghaiist