Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/19-НД НИЙТЛЭГДСЭН

"Токио хотод үйлдвэрийн болон ахуйн бохирдол ус цэвэрлэдэг 20 байгууламж байдаг"

ikon.mn
2017 оны 4 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнөөдөр Токио хотын “Моригасаки” цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцлаа.

Япон улсын нийслэл Токио хотод үйлдвэрийн болон ахуйн бохирдол ус цэвэрлэдэг 20 байгууламж байдаг байна. Эдгээрээс хамгийн том нь “Моригасаки” цэвэрлэх байгууламж аж. Тус байгууламж нь Токио хотын иргэд, аж ахуйн нэгжийн ялгаруулж буй бохир усны 25 хувийг дангаар цэвэршүүлдэг байна. Ингэхдээ химийн бодис ашигладаггүй. Байгалийн бичил биет ашиглан усаа цэвэрлэдэг хэмээн хотын даргад танилцууллаа.

Токио хотын үйлдвэрүүд хаягдал усаа тодорхой хэмжээнд цэвэрлэсний дараа “Моригасаки” цэвэрлэх байгууламжид тусгай сувгаар нийлүүлдэг байна. Нийлүүлсэн усыг бичил биеттэй цистернүүдэд цэвэрлэж, гол мөрөн, далайд цутгадаг аж.

Цэвэрлэх байгууламжид ирсэн бохир ус болон лагийг тунгаасан ус, цэвэрлэж далайд цутгахад бэлэн болсон ус зэргийг хотын дарга тэргүүтэй төлөөлөгчдөд харуулж, ямар шат дамжлагатай ажилладаг талаар танилцуулав.

 

“Моригасаки” цэвэрлэх байгууламж нь хоногт 1 сая 500 мянган шоо метр бохир усыг цэвэрлэх хүчин чадалтай аж. Үлдсэн лагийг эрчим хүч гарган авахад зарцуулж, ашигтай ажилладгийг тус байгууламжийн тэргүүн хэллээ. 

Цаашид бохир ус цэвэрлэхэд зарцуулж байгаа эрчим хүчийг хэрхэн бууруулах вэ гэдэгт анхаарч байгаагаа мөн дуулгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.