Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

Самсунгийн Galaxy S8 “улаан туяатай дэлгэцний асуудал” дагуулж эхэллээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 4 сарын 18
IKON.MN
Зураг зураг

Ирэх Баасан гарагт Самсунгийн Galaxy S8 ухаалаг гар утас зах зээлд худалдаалагдаж эхэлнэ. Харин урьдчилан захиалга өгсөн хэрэглэгчид түрүүчээсээ шинэхэн утсаа хүлээж авч эхэлсэн байна.

Хүлээж аваад удаагүй байгаа худалдан авагчид “улаан туяатай дэлгэц”-ний асуудалтай тулгарснаа Өмнөд Солонгосын сошиал орчинд мэдээлж эхэлжээ.

 Самсунг компани тэр даруй мэдэгдэл гаргаж, утасны тохируулгын өнгөний хэсэгт гараараа засвар оруулснаар асуудлыг шийдэж болно гэж зөвлөсөн байна. Гэвч гараар өнгийг өөрчилж болохгүй байгаагаа худалдан авагчид Инстаграм сүлжээ болон Өмнөд Солонгосын технологийн форум болох Ruliweb, Ppomppu дээр бичсээр байгаа гэнэ.

Асуудлын шалтгаан нь Самсунг энэ утсанд анх удаагаа “Deep Red” OLED технологи хэрэглэсэнтэй холбоотой байж магадгүй гэж зарим мэргэжилтнүүд дүгнэжээ. Ердийн LCD дэлгэц “улаан, хөх, ногоон” гэсэн гурван өнгийн цэгээр дүрсэлдэг бол Galaxy S8-д ашигласан OLED технологи “улаан ногоон” ба “хөх ногоон” гэсэн хоёр холимог цэгээр дүрсийг харуулдаг гэнэ. Цэг бүрт ногоон өнгөний элемент байгаа нь дэлгэцийн ерөнхий өнгөний тэнцвэрийг олоход эрсдэл гаргаж байх магадлалтай ажээ.

“Deep Red” гэдэг нь ногоон өнгөний давамгайллыг бууруулахын тулд гүн улаан өнгө нэмсэнтэй холбоотой нэр гэнэ.

Өмнөх Galaxy Note 7 утасны гамшгийн дараа Самсунг Galaxy S8 бүтээгдэхүүндээ ихээхэн найдвар тавьж байгаа. Урьдчилсан байдлаар S8-ын захиалга S7, S7 Edge загваруудынхыг даваад байна.

 

Эх сурвалж: Korea Times, CNET