Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/20-НД НИЙТЛЭГДСЭН

"Дэвшил Трейд"-ийн ШИНЭ УРГАЦ энэ сарын 15-аас худалдаанд гарч эхэллээ

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 4 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Тариаланчдын хувьд хаврын энэ өдрүүд хөлс, хүчээ зориулан тариалсан ногоогоо хураан авч, хэрэглэгчдэдээ хүргэх баярт мөч байдаг 

"Дэвшил трейд" ХХК-ийнхан  шинэ ургацаа хэрэглэгчдэдээ хүргэж эхэлжээ.

Тэднийг улаан лооль, өргөст хэмхийн үйлдвэрлэлээр нь хэрэглэгчид  андахгүй мэдэх билээ. 

 Энэ талаар "Дэвшил Трейд" ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Болормаатай ярилцсан юм. 

Ирэх жилээс манай ургац нэг сарын өмнө хэрэглэгчдийнхээ гарт очно
 

-Танай компанийн тарьсан шинэ ургацын өргөст хэмх, улаан лооль энэ сарын 15-аас худалдаалагдаж эхэлсэн. Хаагуур борлуулагдаж байгаа вэ?

-Сонсголонгийн үйлдвэрийн дэргэдэх нэрийн барааны дэлгүүр болон Баруун 4 зам ТБД андуудын зүүн талд Старс төв дэх нэрийн барааны дэлгүүр, Барс захын 12-1 тоот дахь нэрийн барааны тасгаар тус тус худалдан борлуулагдаж байна. 

Мөн хүнсний захууд, супермаркетуудаар худалдаалагдаж эхлэсэн. 

-Дэвшлийн өргөст хэмх, улаан лоолийг хэрэглэгчид нь андахгүй мэддэг болсон. Үүнд ямар нууц байна вэ?

-Дэвшил Трейд компани нь европын холбооны улсуудын үзэсгэлэнгээс хамгийн шилдгээр шалгарсан Голланд сортын үрийг эх орныхоо үржил шимтэй хөрсөнд олон жил нутагшуулан тарьж байна.  

Манай өргөст хэмх, улаан лоолийн амт аргагүй л өөр байдаг. Учир нь бид үр хөрс боловсруулалт, гэрэлтүүлэг,  дулаан, үндэс хөгжүүлэлт, ургамлын арчилгаа технологи, хүлэмж гээд бүгдэд нь 24 цагийн турш маш их анхаарал хандуулдаг.

 
 

Манай компани байгуулагдсан цагаасаа хойш 59 жилийг бүтээгдэхүүнийхээ амт, чанарт зориулжээ. 

-Танай өргөст хэмх, улаан лоолийг яаж ялгах вэ?

-Манай өргөст хэмх логотой. Өргөст хэмхийг ороосон хальсыг Солонгосоос оруулж ирдэг бөгөөд амьсгалдаг эко хальс юм. Ямар нэг хор нөлөөгүй. Улаан лоолийг Emart болон бусад супермаркетуудад савлагаатай худалдаалж байгаа.

 

Манай компани ургацаасаа худалдаанд нийцэх стандартын бүтээгдэхүүнээ ялгаж борлуулдаг мөн лангуун дээр байгаа хугацаа удаж шаардлага хангахгүй байгаа бүтээгдэхүүнийг буцаан авч нөхөн өгдөг эдгээр нь манай ургацын 30 гаруй хувийг эзэлдэг.

Эдгээр шаардлага хангахгүй бүтээгдэхүүнүүдээ устгалд оруулдаг.

Дэвшил Трейд ХХК нь хүлэмжүүдээ 100% тариалалт хийдгүй.

 Зарим хүлэмжүүдээ амрааж засвар үйлчилгээг хийж нөөцөнд байлгадаг. 

 -Хүлэмжинд ногоо тарихад хүч хөдөлмөр их шаардагддаг байх?

-Ногоо тарина гэдэг 24 цагийн тасралтгүй хөдөлмөр. Дулаан хаагдаад 20 минут болоход бүх ургамал хөлдөж үхсэн байдаг. Тэгэхээр ямар нарийн, хэцүү хөдөлмөр гэдэг нь эндээс ойлгогдох байх. 20 минутаас дээш анхаарал суларвал бүтэн жилийн ажлаа үгүй хийнэ.

Тарьсан ногоогоо амттай болгохын тулд үндэс, хөрс нь эрүүл, зөв хөрсийг сонгох хэрэгтэй. Бидний ногоогоо ургуулдаг хөрс байгалийн цэвэр хөрс учраас 121 төрлийн эрдэс бодисыг агуулдаг.

Энэ шим тэжээл хүний биед улаан лооль, өргөст хэмхээр дамжиж очиж байна гэсэн үг.

 

Сүүлийн үед техник технологийн хөгжил хурдацтай өсөж байна. Ногоо тариалдаг олон төхөөрөмж гарсан.

Гэвч автоматжуулсан хэлбэрт оруулчихвал ургацын амт чанар алдагдана. Дэвшлийн ажилчид бүгд ургацандаа  сэтгэл зүрх, хөлс хүчээ бүрэн зориулдаг.

-Танай бүтээгдэхүүнийг эко, цэвэр хүнс гэдгийг батлах баталгаа бий юу?

-Улаан болчихсон помидороор гараа угаагаад үзээрэй. Угаасны дараа усаар зайлаад гарынхаа арьсанд хүрэхэд нялх хүүхдийнх шиг булбарай, зөөлөн болсон байх болно.

Хүний ходоодонд ийм л хор нөлөөгүй бүтээгдэхүүн юм. Өргөст хэмхийг хүмүүс хүнсэндээ хэрэглэхийн зэрэгцээ арьс арчилгаандаа ч мөн хэрэглэдэг. Өргөст хэмхэнд эрдэс бодисууд болох фосфор, кали, натри, төмөр, цахиур, цайр, витамин А, B, C, D, K, E зэрэг эрдэс бодис агуулагддаг.

Эдгээр нь хаван хөөх, ходоод гэдэс цэвэрлэх, хорт бодисыг гадагшлуулах ач холбогдолтой. Дархлааг сайжруулж энергийг ихэсгэдэг. Мөн үрчлээний эсрэг үйлчилгээтэй коллаген өөртөө агуулсан байдаг. Тогтмол хэрэглэвэл эрүүл мэндэд тустай юм.

-Ирэх жилээс хэрэглэгчдэдээ ямар бэлэг барих вэ?

-Манайд өвөл ургац авахгүй байгаа гол шалтгаан нь нарны гэрэл дутагдалтай юм. Бид нарны гэрлийг өвлийн улиралд хэрхэн ургамал бүрд хүртээмжтэй болгох аргыг олсон.

Байгалийн гэрлийг яаж өсгөх талаар маш том дэвшил хийж чадсан.

Хаврын дунд үеийн гэрлийн хангамжтай тэнцэхүйц гэрлийг бий болгож туршилтаа хийлээ.

Үр суулгаснаас хойш дөрвөн сарын дараа ургац гардаг. Гурван сарын нэгнээс ургац гардаг байсан бол ирэх жилийн хувьд 2018 оны хоёрдугаар сарын нэгнээс манай ургац гарч эхлэнэ.

Бүтээгдэхүүнээ хэрэглэгчдийн гар дээр очих хугацааг нэг сараар наашлуулж чадсан даа баяртай байна. Энэ үр дүнг авчрахын тулд манай хамт олон 36 жилийг зарцуулсан.

 Улаан лооль нь хүнсний ногооны төрөлд багтдаг бөгөөд уураг, сахар, каротин, А,С,В1,В2 амин дэм ихээр агуулдаг
 

Тус компани нь үрслэгээний зориулалтын хүлэмжтэй. Энэхүү хүлэмжиндээ шинэ ургацын үрслэгээгээ бойжуулж, тариалалтаа хийдэг. 
Өргөст хэмхийн 95-98 хувьд ус агуулагддаг тул хүний биеийн усны хэрэглээг нөхдөг байна. 3-4 хувьд нь хуурай бодис агуулагддаг.

Улаан лооль нь хүсний ногооны төрөлд багтдаг бөгөөд уураг, сахар, каротин, А,С,В1,В2 амин дэм ихээр агуулдаг.  

Кали,кальци, магни, фосфор, төмөр, хүхэр зэрэг бичил элементээр баялаг. Уг хүнсний ногоог ямар нэгэн боловсруулах өртөггүй хүнсэнд шууд хэрэглэдэг. Мөн цус, төлжүүлэх, зүрхний үйл ажиллагааг дэмжих, хорт хавдраас урьдчилан сэргийлэх арьсыг нөхөн сэргээх үйлчилгээтэй.

 

"Дэвшил трейд" ХХК-нь Улаанбаатар хотын хүн амын өргөст хэмх улаан лоолийн хэрэгцээг  бүрэн хангах хүчин чадалтай

 Дэвшил Трейд хэмээх энэхүү нэр Монголын хүнсний зах зээлд аль хэдийнээ тэргүүлэх брэнд болж чаджээ гэдгийг хэрэглэгчид нь хүлээн зөвшөөрөх биз ээ.