Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

Гадаадад ял эдэлж байгаа 32 иргэнийг МОНГОЛД ШИЛЖҮҮЛНЭ

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 4 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Гадаад Харилцааны Яамнаас өнөөдөр гадаадад амьдарч буй Монгол иргэдийн 2017 оны статистик мэдээллийг танилцууллаа.

2017 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар Хилийн чанадад нийт 144,500 Монгол иргэн амьдарч байна. Одоогоор 114 Монгол иргэн гадаадад хэрэгт холбогдож саатуулагджээ. Үүнээс 13 нь хар тамхины хэрэгт холбогдсон байна. Эдгээрийн 6 нь зөөвөрлөсөн, 7 нь хэрэглэсэн шалтгаантай.

Азийн орнуудад хар тамхи зөөвөрлөх нь онц, ноцтой гэмт хэрэгт холбогддог бөгөөд ялын дээд хэмжээ авдаг тухай Консулын газрын дарга Я.Ариунболд анхаарууллаа.

Хэрэгт холбогдож харь оронд ял авсан иргэдийг өөрсдийнх нь хүсэлтээр, хоёр орны хуулийн дагуу эх оронд нь шилжүүлдэг. Гадаадад нийт 172 иргэн ял эдэлж байгаагийн 32 иргэн Монголд шилжин ирж ялаа эдлэх хүсэлт гаргажээ. Эдгээрийн 27 нь БНХАУ-д, Турк, Хонг Конг, Шведэд 1, БНСУ-д 2 иргэн байгаа аж.

Тэдний хүсэлтийг Гадаад Харилцааны яамнаас холбогдох газарт нь тавьж, асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа юм байна.