Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

X хорооллын туслах замыг шинэчилж, 191 машины зогсоол барих ажил эхэллээ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 4 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Баянгол дүүргийн X хорооллын туслах замын 812 метр авто замын шинэчлэлийн ажлыг энэ сарын 10-ны өдрөөс эхлүүлжээ.

Уг ажлын хүрээнд 191 автомашины багтаамжтай авто зогсоол, 5,825 метр квадрат талбай бүхий зүлэг, 1,220 метр урт ургамалан хашлага, 46 ширхэг гэрэлтүүлэг, 3,890.7 метр квадрат явган хүний зам, 70 ширхэг сандал, 31 ширхэг хогийн сав, 12 ширхэг сүүдрэвч бүхий иж бүрэн тохижилтын ажил хийгдэнэ. 
 

Одоогийн байдлаар хуучин хашлага болон хөрс хуулалтын ажил үргэлжилж байгаа бөгөөд тус ажлыг ирэх зургаадугаар сарын 15-ны өдөр хүлээлгэн өгөх юм.

 

“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ нь засварын ажлыг гүйцэтгэж байгаа аж. Тус газар өнгөрсөн онд П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар  эмнэлгийн 300 метр урттай 5,830 метр квадрат талбайг иж бүрэн тохижуулж хүлээлгэн өгсөн билээ.

 

Эх сурвалж:  “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ