Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Тэргүүн хатагтай Меланиа Трамп нөхөртөө биеэ зөв авч явахыг сануулсан нь

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Загалмайн шашинт орнуудад Улаан өндөгний баярыг тэмдэглэж байгаа билээ. Тэгвэл АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордонд ирснээсээ хойш анх удаа уг баярыг тэмдэглэсэн байна.

Өчигдөр Цагаан ордонд болсон ёслолын үеэр АНУ-ын төрийн дуулал эгшиглэхэд тэргүүн хатагтай хүүгийн хамт зүрхэн тушаа гараа тавьж хүндэтгэл үзүүлсэн юм. Харин ерөнхийлөгч үүнийг анзаарахгүй зогссоор байсан тул Меланиа эр нөхрийнхөө хажуунаас ёворч сануулсан нь хэвлэлийнхний дуранд үлджээ.

“Star Spanlged Banner” (Од гялалзсан туг) нэртэй Америкийн төрийн дууллыг 1812 оны дайны үеэр Балтиморийн эрэгт Америкчууд Британий тэнгисийн хөлгүүдийг бут цохисон түүхэн үйл явдалд зориулан зохиосон юм байна.

 

Эх сурвалж: AFP