“Галзуу хурд” цувралын найм дахь бүтээл болох “The Fate of Furious” киноны нээлт өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдээр дэлхийн 60 гаруй оронд болсон юм.
Тэгвэл энэхүү бүтээлийн Баасан-Бямба-Ням гарагийн гурван өдрийн нээлтийн борлуулалт нь $532.5 сая хүрч дэлхийн киноны зах зээлийн дээд амжилтыг тогтоожээ. 2015 онд нээлтээ хийж байсан “Star Wars: The Force Awakens” бүтээл $529 саяар өмнөх дээд амжилтыг эзэмшиж байсан юм.
Өмнөх Furious 7 бүтээл нь нээлтийн эхний гурав хоногт $380 саяыг олж байжээ. Шинэ киноны дээд амжилтанд гол нөлөөлсөн хүчин зүйл нь Хятадын зах зээлийн борлуулалт байв. Зөвхөн Хятадын киноны зах зээлээс тэд $190 саяыг олсон байна.
Эх сурвалж: Quartz