Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/17-НД НИЙТЛЭГДСЭН

Монголд хиймэл оюун ухааны технологийг нэвтрүүлж эхэллээ

ikon.mn
2017 оны 4 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Олон улсын зах зээлд гарсан санхүүгийн технологийн судалгаа хөгжүүлэлтийн Анд Системс компани өнөөдөр Монгол улсад LendMN санхүүгийн үйлчилгээг зах зээлд албан ёсоор нэвтрүүллээ.

LendMN нь бизнест өрсөлдөөний шинэ талбарыг бий болгож буй хиймэл оюун ухааны програмчлал болон санхүүгийн технологийн дэд бүтцийг ашиглан “нэг товчны” зээлийн үйлчилгээг гар утасны аппликейшнээр дамжуулан хүргэж эхлээд байна.
Ингэснээр тогтмол орлоготой хэдий ч  уламжлалт барьцаат зээлийн үйлчилгээнд ойр биш, өдөр тутмын хэрэглээндээ ашиглах богино хугацааны зээл авах шинэ арга хэрэгслийг эрэлхийлж байгаа иргэд 50 мянгаас 1 сая хүртэлх төгрөгийн барьцаагүй зээлийг хормын дотор дансандаа шилжүүлэн авах нөхцөл бүрдэж байна.

Монголд төдийгүй дэлхийд тэргүүлэх Fintech технологийн LendMN санхүүгийн шийдлийг Монголдоо тэргүүлэх зэрэглэлд орох IT инженер, математикч, үүрэн холбоо, санхүүгийн мэргэжилтнүүдээс бүрдсэн баг, хамт олон гурван жилийн хугацаанд бүтээлээ.

LendMN-ий тэргүүн ээлжийн бүтээгдэхүүн болох гар утасны аппликейшныг 2016 оны 11 сард туршилтаар нэвтрүүлсэнээс хойш 3,000 гаруй хэрэглэгч зээлийн үйлчилгээ авч эхлээд байна. Зах зээлд амжилттай туршигдсан энэхүү шийдэл нь цаашид технологийн оюун ухааныг ашиглан, хэрэглэгчдийн санхүүгийн хэрэгцээ, асуудал бүрийг мэдэрч ажиллах олон шинэ шийдлүүдийн эхлэл болох юм.

Түүнчлэн, Монгол залуусын дэлхийд өрсөлдөхүйц гоц оюун ухаан, мэдлэг туршлагыг шингээсэн LendMN үйлчилгээг анхлан нэвтрүүлж буй Анд Системс компани нь гарааны шатандаа  олон улсаас амжилттай санхүүжилт босгосон нь гадаад дотоодын томоохон хөрөнгө оруулагчдын анхаарал татах үндэс болж байна.
LendMN банк бус санхүүгийн байгууллага нь Монгол улсад мөрдөгдөж буй хууль журмын хүрээнд, Санхүүгийн Зохицуулах Хорооны зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд зээлийн эх үүсвэр, санхүүгийн чадамжаа тэлэх үүднээс олон улсын хөрөнгө оруулалтын сангуудтай хамтарч ажиллахаар зэхэж байна.