Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/17-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгос “цаасан пуужин” үзүүлж Трампыг сүрдүүлэв үү?

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн хэд хоногийн турш дэлхий нийтээр Хойд Солонгосын цөмийн зэвсгийн хүчин чадлыг анхааралтай ажиглаж байгаа билээ. Бямба гарагт болсон цэргийн парадын үеэр Ким Жон Ун нийтдээ 60 орчим пуужинг Ким Ил Суны талбайд жагсааж үзүүлсэн юм.

Цэргийн парадыг дэлхийн томоохон мэдээллийн сувгууд дамжуулсан. Тэгвэл BBC агентлагийн дамжуулсан мэдээнд үзэгдсэн сэжигтэй дүрс интернэт ертөнцөд дуулиан тариад байна. BBC-ийн сурвалжлагч үйл явдлын талаар ярьж байх үед ард нь явж өнгөрсөн зэвсэг техникийн дунд нэгэн пуужингийн шовх хошуу илт муруй харагдаж байгаа юм.

Эндээс хүмүүсийн дунд Ким Жон Ун “цаасан пуужингаар” дайснуудаа сүрдүүлэв үү гэсэн сэжиг таамаг урган гарчээ.

Зарим интернэт хэрэглэгчид Хойд Солонгосын үзүүлсэн пуужингуудын зарим нь илт будгаар далдалсан модон материал байна гэж бичицгээж байгаа юм.

Ням гарагийн өглөө Хойд Солонгосын дэглэмийн харвасан дунд тусгалын баллистик пуужин хөөрч амжилгүй дэлбэрсэн тухай мэдээлэл мөн батлагдаад байгаа. Парадын үеэр үзүүлсэн зарим шинэ пуужинг АНУ-ын баруун эрэгт хүрэх чадалтай алсын тусгалын баллистик пуужин байх магадлалтай гэж мэргэжилтнүүд дүгнэцгээж байна.

 

Эх сурвалж: The Mirror