2017/05/23
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,417.20₮
B30
УЛААНБААТАР
24°
|
B30
УЛААНБААТАР
27°
|
B32
УЛААНБААТАР
31°
|
11°
20:00
S44
18°
21:00
S32
14°
22:00
S32
11°
23:00
S44
11°
00:00
S44
01:00
S44
02:00
S44
03:00
S44
04:00
S32
05:00
S32
06:00
S32
07:00
S32
10°

СУДАЛГАА: Олон нийтийн хувьд дээд түвшний АВЛИГАТАЙ тэмцэх тэргүүний сонголт АТГ хэвээр байна

Н.БОЛОРЧИМЭГ
2017 оны 4 сарын 24
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Азийн Сангаас хийж буй Авлигын талаарх олон нийтийн ойлголт, мэдлэг тогтоох судалгааг та бүхэндээ цувралаар танилцуулж байгаа. 

Энэ удаад ДЭЭД ТҮВШНИЙ АВЛИГА хэсгийн судалгааны үр дүнг танилцуулж байна. 

 Дээд түвшний авлигыг бүрдүүлэх хүчин зүйлүүдэд тодорхойлолтод их өөрчлөлт ажиглагдаагүй ч цаг хугацааны явцад зарим хэлбэлзэл гарсан байна. Жишээ нь 2012 болон 2016 оны сонгуулиар судалгаанд оролцогчдын дунджаас дээш хувь нь "Улс төрийн өндөр сонирхол бүхий хэргүүд"-ийг дурдаж байсан.

2015 болон 2016 онуудад судалгаанд оролцогчдын дунджаас дээш хувь нь "дотоод болон гадаадын том бизнесүүдийн оролцоотой хэргүүд"-ийг дурджээ. 

Дээд түвшний авлига тодорхойлолт

График 1, Дээд түвшний авлига тодорхойлолт (зөвхөн хүчин төгөлдөр хариултууд: "хэлж мэдэхгүй/хариулаагүй" болон "бусад" гэсэн сонголтууд ороогүй болно).

2014 оноос хойш дээд түвшний авлигын талаар тодорхой ойлголттой болсон иргэдийн тоо харьцангуй нэмэгдсэн. 2014 онд судалгаанд оролцогчдын 18.6 хувь нь дээд түвшний авлигын талаар мэдэхгүй эсвэл ямар нэгэн бодолгүй байсан бол энэ тоо буурсаар 2015 онд 11.8 хувь, 2016 онд ердөө 7.8 хувь болсон.

2012 оны 11 дүгээр сараас хойш "Монгол улсад дээд түвшний авлига их байдаг" гэж хариулсан оролцогчдын тоо бага зэрэг хэлбэлзсэн хэдий ч өндөр хэвээр байна. 2012 оны 11 дүгээр сард 43.1 хувь байсан нь 2014 оны 3 дугаар сард 37.6 хувь буурсан ч 2016 оны 3 дугаар сард 43.1 хувь болж буцаж өсжээ. "Дээд түвшний авлигын зарим нэг тохиолдлууд байгаа" гэж үзэх оролцогчдын тоо тогтмол нэмэгдэж байна. 2012 оны 11 дүгээр сард 24 хувь байсан нь 2016 онд 35.4 хувь болж өсжээ.

График 2, Монгол дахь дээд түвшний авлигын түвшин

Дээд түвшний авлига Монголд оршиж байгаа шалтгаан нь "Бизнес, улс төрийн сонирхол нийлсэн учраас" гэсэн хариулт 2016 онд 12 хувь болж нэмэгдсэн байна. Энэ нь 2012 оны Улсын их хурлын сонгуулийн жилийн 11.2 хувтай ойр байна. Бизнес болон улс төрийн сонирхол, зөрчилдөөн зэрэг нь сонгуулийн үеэр ил гардагтай холбоотой байж болох юм.

Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын томоохон компаниуд авлигын арга замыг ихээхэн ашигладаг гэж үзэх оролцогчдын тоо тогтвортой өссөөр 2012 оны 11 дүгээр сард 16.2 хувь байснаас 2016 оны 3 дугаар сард 20.4 хувь болжээ. Харин дотоодын томоохон компаниуд "Асуудлаа авлигаар шийдэх нь түгээмэл" гэж үзэх оролцогчдын тоо харьцангуй тогтвортой байгаа ба 2016 оны 3 дугаар сард 7.8 хувь байна.

Асуудал шийдэгдэхгүй байгаагийн үндсэн шалтгааныг төр засгийн дээд түвшинд ил тод байдал хангалтгүй (17.9 хувь) мөн хууль эрх зүйн тогтолцоо ийм түвшний асуудлыг авч шийдэх чадваргүй байдаг (16.7 хувь) гэж судалгаанд оролцогчид үзжээ. Монгол улсын эдийн засагт хяналт муутай их хэмжээний мөнгө байгаа гэж үзсэн оролцогчдын тоо бага зэрэг буурсан нь нийгэм эдийн засгийн ерөнхий хямралтай холбоотой байж болох юм.

График 3, Яагаад дээд түвшний авлига Монголд оршиж байна вэ?

Судалгаа хийгдсэн хугацааны туршид дунджаар оролцогчдын гуравны нэг нь ДТА хахуулийн хэмжээг мэднэ хэмээн хариулжээ. 2016 онд энэ тоо 33.8 хувь байна. Оролцогчдын хариултыг бодитоор нь хэмжихэд их хэмжээний зөрүүтэй байна.

Танд дээд түвшний авлигын хэмжээний талаар төсөөөлөл байна уу?

График 4, Дээд түвшний авлигын хэмжээний талаарх төсөөлөл

2016 онд олон нийтийн дээд түвшний авлигын талаарх мэдээлэл авах нь буурсан байна. 16.5 хувь нь ДТА-ын талаар "байнга" олж сонсдог гэсэн бол судалгааны дундаж 20.6 хувь байна. Энэ нь мөн л сонгуулийн улиралтай холбоотой байж магадгүй. Учир нь 2012 онд судалгаанд оролцогчдын 16.1 хувь дээд түвшний авлигын талаар "байнга" олж сонсдог гэж байсан ба дараагийн судалгаагаар энэ тоо өссөн. Хэвлэл мэдээллийн байгууллагын зүгээс сонгуулийн үеэр түгээж буй мэдээлэл үүнд нөлөөлдөг байж болох юм.

Та дээд түвшний авлигын талаар хэр их олж сонсдог вэ?

График 5, Дээд түвшний авлигын талаар олж сонсох

Дээд түвшний авлига ихэвчлэн ямар хэлбэрээр байдаг талаарх санал бодол 2012 оноос хойш мэдэгдэхүйц өөрчлөгдөөгүй хэвээр байна. Судалгаанд оролцогчдын ихэнх нь "бэлэн мөнгө" гэж хариулдаг. Дараагийн хамгийн түгээмэл нэрлэгдсэн хэлбэр нь "захиргааны албан тушаал" байсан.

График 6, Дээд түвшний авлигын хэлбэрийн чиг хандлага (Олон сонголт хариулт-нийт хувь нь 100-аас их)

Цаг хугацааны явцад дээд түвшний айл өрхүүдэд үзүүлж буй үр нөлөөний талаар олон нийтийн санаа бодолд ихээхэн өөрчлөлт гарсан. Анх 2012 онд Монголын ард иргэдэд дээд түвшний авлига гэдэг ойлголтыг танилцуулж байхад нийт хүн амын 42.4 хувь ДТА-ын талаар ямар нэгэн үзэл бодолгүй эсвэл тухайн өрхөд үзүүлж буй нөлөөллийн талаар мэдэхгүй байсан юм.

Дараа жил нь энэ тоо 19.7 хувь болж буурч бага зэргийн хэлбэлзэлтэйгээр энэ хэмжээндээ үлдсэн. 2016 онд ямар нэгэн бодолгүй/мэдэхгүй гэж хариулсан оролцогчдын тоо 17.1 хувь болж буурсан. Амьжиргааны түвшин ихээхэн муудсан байгаа ч хүн амын томоохон хэсэг нь одоог хүртэл өндөр түвшний авлигын нөлөөг мэдэхгүй, уялдаа холбоог нь ойлгож чадахгүй байна (CMC Politbrometer судалгааны  мэдээлснээр, 2012-2016 он).

Дээд түвшний авлига тухайн өрхөд ямар ч нөлөө үзүүлдэггүй гэж хариулах оролцогчдын тоо өмнөх судалгаагаар бага зэрэг хэлбэлзэж байсан ба зөвхөн 2013 оны 3 дугаар сараас хойш нэмэгдэж байна. 2015 оны 3 дугаар сар болон 2016 оны 3 дугаар сард судалгаанд оролцогчдын дөрөвний нэг орчим нь ДТА ямар ч нөлөө үзүүлдэггүй гэж үзсэн (тус тус 23.8 хувь ба 24.9 хувь).

Олон нийтийн хувьд ДТА-тай тэмцэх тэргүүний сонголт АТГ хэвээр байна. АТГ гэсэн сонголт 2014 онд 35.7 хувиас 2015 онд 30.8 хүвь болж буурсан хэдий ч 2016 онд буцаж 36.6 хувь болсон байна. Дээд түвшний авлигатай тэмцэх ажлыг Засгийн газар удирдан зохион байгуулах ёстой гэж үзэх судалгаанд оролцогчдын тоо сүүлийн гурван жилд тогтвортой буурсаар байна. 2014 онд 26.2 хувь, 2015 онд 20.4 хувь ба 2016 онд 17.3 хувь болжээ.

Дээд түвшний авлигатай тэмцэх ажлыг хэн/ямар байгууллага удирдан зохион байгуулах ёстой вэ? (1 сонголт)

График 7, Дээд түвшний авлигатай тэмцэх ажлыг удирдах байгууллага

ДТА-ын өрхийн амьдралд үзүүлж байгаа сөрөг нөлөөллийн талаар асуухад судалгаанд оролцогчдын гуравны нэг нь "амьжиргааны түвшин буурч байна" гэж хариулсан. Судалгаа хийгдсэн хугацааны туршид судалгаанд оролцогчдын ойролцоогоор дөрөвний нэг нь үнийн өсөлтийг тэмдэглэсэн (23.0 хувь) бол тавны нэг нь хүнд суртал болон ил тод бус байдлыг онцолж байна (19.2 хувь). Дээд түвшний авлига гэр бүлийн бизнест сөргөөр нөлөөлж байна гэж үзэх судалгаанд оролцогчдын тоо бага багаар нэмэгдсээр байна. Энэ тоо нь 2013 оны 3 дугаар сард 4.5 хувь байсан бол 2016 оны 3 дугаар 11.8 хувь болж хоёр дахин нэмэгджээ.

График 8, Дээд түвшний авлига өрхүүдэд үзүүлэх нөлөө

Авлигатай тэмцэх хамгийн үр дүнтэй аргуудын талаар асуухад судалгаанд оролцогчид "Авлигатай тэмцэх хууль эрх зүйг боловсронгуй болгох" нь хамгийн үр дүнтэй гэж үзжээ. Энэ нь олон нийт одоо байгаа хууль тогтоомж дээд түвшний авлигыг арилгахад хангалтгүй гэж үздэгийг илтгэж байна. Хууль сахиулах байгууллагын эрх мэдлийг нэмэгдүүлэх арга хэмжээ нь хоёр дахь хамгийн түгээмэл сонголт байсан. Авлигын эсрэг хүчтэй бодлого хэрэгжүүлэх улс төрийн намууд болон бие даасан хэвлэл мэдээллийн байгууллагуудыг дэмжих арга хэмжээг багатай байна гэж үзсэн.

График 9, Дээд түвшний авлигатай тэмцэх хамгийн үр дүнтэй арга (олон сонголт-зөвхөн хүчин төгөлдөр хариулт)

Монгол Улсад ардчилсан оролцоотойгоор төрийн албанд сайн засаглал, ил тод байдлыг бэхжүүлэх нь төсөл

Авлигын талаарх олон нийтийн ойлголт мэдлэг тогтоох судалгаа

Энэхүү судалгааг Канадын Засгийн газар, Канадын Гадаад хэргийн яамны дэмжлэгтэйгээр хийсэн болно. Судалгааг Азийн Сан, Сант Марал сантай хамтран явуулсан бөгөөд судалгааны үр дүн нь Канадын засгийн газар болон канадын Гадаад хэргийн яамны үзэл бодлыг илэрхийлээгүй болохыг анхаарна уу.

x