2017/10/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,455.77₮
B34
УЛААНБААТАР
|
-4°
B30
УЛААНБААТАР
11°
|
-3°
B34
УЛААНБААТАР
|
-3°
09:00
S32
-3°
10:00
S32
11:00
S32
12:00
S32
13:00
S32
14:00
S32
15:00
S32
16:00
S32
17:00
S32
18:00
S32
19:00
S32
20:00
S32
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/04/18 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУДАЛГАА: Сонгуулийн ил тод, шударга байдал

Н.БОЛОРЧИМЭГ
2017 оны 4 сарын 18
iKon.MN

Хоёр сар гаруй хугацааны дараа Монголчууд ээлжит ерөнхийлөгчөө сонгох сонгууль болно. 

Тиймээс ч бид Азийн Сангаас хийсэн сонгуулийн ил тод, шударга байдлын судалгааг танилцуулж байна. 

Тус судалгаагаар Монголын ард иргэд сонгуулийн явцад маш бага итгэлтэй байгааг үр дүн харуулжээ. Судалгаа хийгдсэн 140 гаруй орноос Монгол Улс Орос, Пакистан, Афганистан болон Чад улсуудтай сүүлийн тавд бичигдсэн байх юм. 

Сонгуулийн ил тод, шударга байдлын талаарх тэдний хүлээлт ямар байгааг асуухад, 2015 болон 2016 онуудад сонгуулийн бэлтгэл үе шатанд судалгаанд оролцогчдын 34 хувь нь "огт шударга бус" байна гэсэн хүлээлттэй байсан ба энэ хугацаанд бүх оролцогчдын итгэлийн дундаж түвшин сонгуулийн энэ үе шатанд 2.17-с 2.10 болж буурчээ.

Бэлтгэл үе шат

График 1, Сонгуультай холбоотой дараах үйл ажиллагаа хэр зэрэг ил тод шударга явж байна гэж та бодож байна вэ? (Жишээ нь, сонгогчдын бүртгэл, сонгуулийн хороод болон ажилтнуудыг бэлтгэх, гадаад дотоодын ажиглагчдыг оролцуулах гэх мэт)

Сонгуулийн үе шатнаас оролцогчид сонгуулийн компанит ажлын санхүүжилтэд хамгийн итгэл багатай байна. Судалгаанд оролцогчдын бараг тал нь (45 хувь) сонгуулийн компанит ажлын санхүүжилтийг "огт ил тод биш" гэж үзсэн. Энэ дүн 2015 оны байдлаар бага зэрэг буюу 7.7 хувийн өсөлттэй ажиглагдаж байсан юм. Дундаж дүнг харьцуулан харвал компанит ажлын санхүүжилтийн ил тод байдалд итгэх итгэл мөн үеийнхээс 1.8-аас 1.91 болж өссөн.

Компанит ажлын санхүүжилт

График 2, Сонгуультай холбоотой үйл ажиллагаа хэр зэрэг ил тод шударга явж байна гэж та бодож байна вэ? (Санхүүжилт)

2016 онд судалгаанд оролцогчдын тавны нэг нь сонгуулийн компанит ажил "огт ил тод биш" (20.9 хувь) гэж хариулсан бол 2015 онд оролцогчдын дөрөвний нэг нь (26.2 хувь) ийм бодолтой байжээ. Дундаж үзүүлэлтүүдийг харьцуулахад судалгаанд оролцогчдын итгэлийн дундаж түвшин статистикийн хувьд маш бага өсөлтийг харуулж байна.

Сонгуулийн сурталчилгааны үе

График 3, Сонгуультай холбоотой үйл ажиллагаа хэр зэрэг ил тод шударга явж байна гэж та бодож байна вэ? (Сонгуулийн сурталчилгаа)

Санал тоолох үйл явцад итгэх итгэл 2016 онд нэмэгджээ. Үүнд автомат санал тооллогын үр дүнг давхар гараар тоолох шийдвэр гарсан нь нөлөөлсөн байж болно. 2015 онд судалгаанд оролцогчдын 31.8 хувь санал тоолох явц "огт ил тод биш” гэж үзэж байсан бол 2016 онд энэ үзүүлэлт 25.9 хувь болж буурсан байна. Дундаж үзүүлэлтийн үнэлгээгээр итгэлийн дундаж түвшин 2.28-аас 2.37 болж сайжирчээ.

Санал хураалт

График 4, Сонгуультай холбоотой үйл ажиллагаа хэр зэрэг ил тод шударга явж байна гэж та бодож байна вэ? (Санал хураалт)

СЕХ-ны нэгдсэн тооллого болон тэдгээрийн танилцуулж байгаа мэдээлэл "огтхон ч" ил тод болон шударга биш гэж үзэх оролцогчдын тоо 2015 онд 29 хувь байсан нь 2016 онд 24.4 хувь болж буурчээ. Итгэлийн дундаж үзүүлэлт 2.38-аас 2.44 болж өссөн байна.

СЕХ-ноос сонгуулийн дүнг нэгтгэж олон нийтэд танилцуулах үе

График 5, Сонгуультай холбоотой үйл ажиллагаа хэр зэрэг ил тод шударга явж байна гэж та бодож байна вэ? 

Дундаж тооны харьцуулалт (1-"огт үгүй", 4-"их хэмжээгээр" ил тод)

График 6, Дундаж тооны харьцуулалт

УИХ-ийн сонгууль болгоны өмнө сонгуулийн хуулинд өөрчлөлт оруулдаг ч энэхүү түвэгтэй, цаг хугацаа шаардсан үйл явцыг олон нийт сөргөөр үнэлж байна. Судалгаанд оролцогчдын 38 хувь нь сонгуулийн хуулийн өөрчлөлтүүдийг "ихээхэн" эсвэл "маш их" ач холбогдолтой гэж үзсэн бол судалгаанд оролцогчдын талаас илүү хувь буюу 53.1 хувь нь одоогийн УИХ-аар танилцуулсан сонгуулийн хуулийн нэмэлтүүдийг "огт үгүй" эсвэл "бага зэрэг" л үр дүнтэй гэж хариулжээ. Иргэдийн дургүйцэл ихээр байгаа ч гэсэн сонгуулийн хуулинд байнга өөрчлөлт оруулдаг байдал өөрчлөгдөхгүй байна.

Сонгуулийн шинэ хуулийн ач холбогдол болон үр нөлөө

График 7, Сонгуулийн шинэ хуулийн ач холбогдол болон үр нөлөө

Монгол Улсад ардчилсан оролцоотойгоор төрийн албанд сайн засаглал, ил тод байдлыг бэхжүүлэх нь төсөл

Авлигын талаарх олон нийтийн ойлголт мэдлэг тогтоох судалгаа

Энэхүү судалгааг Канадын Засгийн газар, Канадын Гадаад хэргийн яамны дэмжлэгтэйгээр хийсэн болно. Судалгааг Азийн Сан, Сант Марал сантай хамтран явуулсан бөгөөд судалгааны үр дүн нь Канадын засгийн газар болон Канадын Гадаад хэргийн яамны үзэл бодлыг илэрхийлээгүй болохыг анхаарна уу.

x