Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/14-НД НИЙТЛЭГДСЭН

С.Батболд: Зарим гэрлэн дохио замын хөдөлгөөн зохицуулахаас илүү түгжрэл үүсгэж байна

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 4 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Засаг дарга С.Батболд болон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга, ажилчид хотын зарим байршилд гудамж зам гаргах, автомашины зогсоол байгуулах байршлуудтай өнөөдөр танилцлаа.

Албаныхан эхлээд замын хөдөлгөөний хяналтын ажлын явцтай танилцаж, үргэлжлүүлэн авто зогсоол, шинээр гудамж зам гаргах ажлын хүрээнд нийт таван газарт ажилласан юм.

Үүнд:

  • Чингэлтэй дүүрэг 5-р хороо, Лениний музейн баруун талд орон сууцны 2а байрны урд талаар шинээр гудамж,  зам гаргах ажил,
  •  Чингэлтэй дүүрэг 4-р хороо, 5- р сургуулийн баруун талд авто замын хөдөлгөөнд саад болж буй гаражийг буулгах ажил, Хүнсний дөрөвдүгээр дэлгүүрийн зүүн талаар шинээр гудамж, зам барих,
  • Чингэлтэй дөрөвдүгээр хороо, Татварын ерөнхий газрын хойд талд автомашины газар дээрх болон газар доорх зогсоол барих  ажил,
  • Сүхбаатар дүүрэг 6-р хороо, МУИС-ийн хичээлийн 6-р байрнызүүнт алд байрлах, орон сууцны 26-р байрны орчимд шинээр гудамж, зам гаргах автомашины газар дээрх болон газар доорх зогсоол байгуулах ажил,
  • Сүхбаатар дүүрэг 8-р хороо хуучнаар 64 дүгээр дэлгүүрийн зүүн талаар шинээр гудамж зам гаргахаар болов.

 Уулзваруудыг шинэчлэх талаар ажил эхлүүлж, анхаарч ажиллах хэрэгтэй

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Зарим тохиолдолд замын хөдөлгөөнд саад болохуйц гэрлэн дохио байна.

Ямар бодлогоор суурилуулсан юм бэ? Жишээлбэл, Хан-уул дүүрэг дэхь Оргилын уулзварыг дөрвөн замын уулзвар болгох талаар үүрэг өгч байсан.

Гэрлэн дохионууд авто замын хөдөлгөөнөө зохицуулахаасаа илүү түгжрэл үүсгээд байна. Ийм уулзваруудыг шинэчлэх талаар ажил эхлүүлж, энэ тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй байна” гэв. 

Авто замын тулгамдаж байгаа асуудлын талаар Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр хэлэхдээ “ААНБ, иргэд ингэж эзэмшлийн талбайн хэмжээгээ дур мэдэн тэлж, хашаа хатгаснаар галын болон эмнэлгийн машин орох боломжгүй болж, иргэд, хүүхдүүд тусламж авч чадахгүйд хүрэх эрсдлийг бий болгож байна. Эдгээр 341 байршлын нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлснөөр хот доторх хөдөлгөөний эрчим 20 гаруй хувиар нэмэгдэнэ гэж тооцоолж байна. Үүнээс гадна хамгийн гол нь иргэдийн аюулгүй байдлыг хангах юм” хэмээн дурьдлаа. 

Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс цаашид ажлын уялдаа холбоог сайжруулах талаар дараах тайлбарыг өглөө.

Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨҮГ-ын дарга Д.Одбаяр “Замын хөдөлгөөний төвийн 38 хяналтын камер авто замд зориулагдсан хяналтын камерууд байдаг. 33-40 дахин томсгож харах, 20-30 машины ард байгаа тээврийн хэрэгслийн номерыг татаж харах боломжтой. Цаашид камертай холбоотой байгууллагууд дундын мэдээллийн нэгдсэн сантай болвол ажлын уялдаа холбоо сайжирна" гэв.

Газар эзэмшлийн хэмжээг хэтрүүлсэн болон зөвшөөрөлгүй ААН, иргэдэд тав хоногийн хугацаа олгоно

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэ-чулуун "Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй эзэмшил газрынхаа хэмжээнээс хэтрүүлсэн газар эзэмшиж, ашиглаж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагад урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг эхлүүлсэн байна. Шалгалт 2017 оны тавдугаар сарын 05-ний өдөр дуусах юм" хэмээв.

Одоогийн байдлаар газар эзэмшлийн болон газрын зөвшөөрөлгүй зөрчилтэй нийт 341 иргэн, аж ахуйн нэгж байгууллага байна.  

Д/д

 

Дүүрэг

Эзэмшил газрынхаа хэмжээг хэтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж байгууллага

Нийт зөрчилтэй иргэн, ААНБ

НЗД-ын захирамж

ДЗД-ын захирамж

1

Баянзүрх

27

55

82

2

Хан-Уул

18

13

31

3

Сонгинохайрхан

8

43

51

4

Сүхбаатар

27

26

53

5

Баянгол

50

56

106

6

Чингэлтэй

4

14

18

 

Нийт

134

207

341

Фото сурвалжилга

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг