Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/13-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн мастеруудын наадамд оролцох тамирчдыг үдлээ

С.Бадрал, iKon.mn
2017 оны 4 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Шинэ Зеландын Оакланд хотод болох Дэлхийн мастеруудын спортын наадам энэ сарын 21-30-нд болох юм. Ес дэх удаагийн тус тэмцээнд оролцох Монголын баг тамирчдыг үдэх ёслол өнөөдөр Спортын төв ордны хурлын танхимд боллоо.

Ёслолд БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын бодлого хэрэгжилтийн газрын дарга С.Чинбат, БТСГ-ын дарга Ц.Шаравжамц, Монголын мастеруудын биеийн тамир, спортын хорооны дарга Ч.Наранбаатар тэргүүтэй албаны хүмүүс оролцож, баг тамирчдад амжилт хүсэв. Дөрвөн жил тутамд болдог энэхүү тэмцээнд манай улсаас спортын зургаан төрөлд 30 гаруй тамирчин оролцох юм.

Тэмцээнд 165 орны 28 мянга гаруй тамирчин спортын 28 төрөлд өрсөлдөнө. Монголын тамирчид тус тэмцээнд 2003 оноос анхлан оролцож байгаа аж. Баг тамирчдыг үдэх ёслолын үеэр Монголын багийн тугийг сагсан бөмбөгийн төрөлд өрсөлдөх Б.Болормаад шилжүүллээ.