Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/13-НД НИЙТЛЭГДСЭН

Хэрэглэгчдэд ээлтэй хүнс үйлдвэрлэгч компаниудыг шалгарууллаа

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 4 сарын 13
Сурталчилгаа

Олон нийт, хэрэглэгчдийн дунд явуулсан санал асуулгаар 15 компани “Хэрэглэгчдэд ээлтэй хүнс үйлдвэрлэгч”-ээр шалгарлаа.

 
Уг үйл ажиллагааг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас гурав дахь удаагаа зохион байгуулж байгаа юм. Ингэхдээ түүхий эд, материал хүлээн авахаас эхлэн эцсийн бүтээгдэхүүн хэрэглэгчдэд очих хүртэлх бүх үе шатанд үйлдвэрлэлийн болон эрүүл ахуйн зохистой дадлуудыг нэвтрүүлж чанар, аюулгүй байдлыг бүрэн хангасан хүнсээр хүн амыг хангах нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж буй компанийг шалгаруулдаг байна. 

Бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниуд энэхүү үйл ажиллагаанд оролцсон бөгөөд ус, ундаа, шүүс үйлдвэрлэгч компаниудаас “М-Си-Эс Кока-Кола” компани “Хэрэглэгчдэд ээлтэй хүнс үйлдвэрлэгч”-ээр шалгарлаа.

Үйлдвэрлэл үйлчилгээнийхээ нэгж бүрт эрсдэлийг бууруулж, үр ашгаа нэмэгдүүлэхийн зэрэгцээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн удирдлагын нэгдсэн тогтолцоо болох Чанар, Хүнсний аюулгүй байдал, Байгаль орчин, Хөдөлмөрийн аюулгүй байдлын тогтолцоог бүхий л үйл ажиллагаандаа нэвтрүүлж, олон улсад баталгаажуулсан тус компани 2016 онд салбартаа анхдагч болж Чанарын удирдлагын тогтолцооны шинэ хувилбар ISO 9001:2015 стандартад шилжсэн байгаа юм.   

 
Олон улсын стандартад нийцсэн, дэлхийн брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “М-СИ-ЭС КОКА-КОЛА” компани ийнхүү “Хэрэглэгчдэд ээлтэй хүнс үйлдвэрлэгч”-ээр шалгарсан нь хэрэглэгчиддээ хүнсний аюулгүй байдлыг хангасан, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэн түгээж буй өөрсдийн үйл ажиллагаагаа баталлаа. 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.