Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/12-НД НИЙТЛЭГДСЭН

Өрхийн эмнэлгүүдэд иж бүрэн компьютер олголоо

ikon.mn
2017 оны 4 сарын 12
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол УИХ-ын сонгуулийн 49-р тойрог буюу БЗД-ийн I, II, III, VII,XXI,XXVII дугаар хороодын Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд иж бүрэн компьютер гардууллаа. 

Д.Оюунхорол “Олон улсын эмч нарын эрхийг хамгаалах” өдөр буюу 3 дугаар сарын 30 нд ЭМЯ-ны ТНБД Д.Очирбатын хамт тойргийнхоо ӨЭМТ-үүдийн  эмч, сувилагч, ажилтан албан хаагч нартай уулзаж, тэдний санал хүсэлтийг сонссон юм. Энэ үер өрхийн эмнэлгүүдийн 10 гаруй жил хэрэглэсэн компьютер тоног төхөөрөмж нь хэвийн үйл ажиллагаагаа явуулах шаардлага хангахгүй байгаа тухайгаа тойргоос сонгогдсон гишүүндээ учирлаж байлаа. Энэ хүсэлтийг хүлээн авч тойргийнхоо зургаан хорооны Өрхийн эмнэлгүүдэд  тус бүр нь 1.7 сая төгрөгний үнэ бүхий иж бүрэн компьютер ийнхүү олголоо. 

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол иргэдэд хамгийн ойр байж тэдний эрүүл мэндийг сахин хамгаалах, урьдчилан сэргийлэх ажлыг цаг алдалгүй үзүүлж байдаг өрхийн эмнэлгийнхэндээ ажилд нь амжилт амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.

 

Эх сурвалж: БОАЖЯ