Монголын Үндэсний музейд өнөөдөр Монгол-Оросын хамтарсан “Төв-Азийн нүүдэлчдийн хот суурин” төслийн хүрээнд хийгдсэн Хүннүгээс Хятаны үед холбогдох археологийн олдворуудаас дээжлэн 200 орчим үзмэрийн сан бүхий "Эртний нүүдэлчдийн хот суурин соёл" үзэсгэлэн нээгджээ.
Эдгээр олдвор хэрэглэгдэхүүн нь Монгол нутагт оршин тогтнож байсан эртний аймаг улс, хот суурин байгуулж, суурин амьдрал цэцэглэж байсныг харуулах сонирхолтой баримт болох аж.
Гэрэл зургийг Mpa.mn