Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/12-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Нийслэлийн химийн олимпиадад "Сант" сургууль МАНЛАЙЛЛАА

Г.Мөрөн, iKon.mn
2017 оны 4 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Нийслэлийн хими, биологийн олимпиад амжилттай зохион байгуулагдаж, шилдгээр шалгарсан хүүхдүүдэд өчигдөр/2017.04.11/ шагналыг нь гардуулан өглөө.

Тус хими, биологийн олимпиадад дүргүүдээс шалгарсан тус бүр 320 сурагч оролцож, мэдлэг чадвараа сорьж, багийн дүнгээр “Сант” сургууль тэргүүлж, аваргын цомын эзэн болсон бол II байрт Шинэ Монгол Сургууль, III байрт АШУҮИС-ийн лицей шалгарсан амжилттайгаар оролцжээ.

Олимпиадын дараагийн шат болох улсын олимпиад дөрөвдүгээр сарын 26-28-ны өдрүүдэд Монгол Улсын Их Сургууль дээр зохион байгуулагдах юм байна.

"Нийслэлийн хими, биологийн олимпиад амжилттай зохион байгуулагдлаа"
 
Гэрэл зургийг Mpa.mn

Нийслэлийн Боловсролын Газрын хими, биологийн мэргэжилтэн Ж.Батбилэг "Нийслэлийн хими, биологийн олимпиад амжилттай зохион байгуулагдлаа.

Энэ жилийн хувьд 9-12 дугаар анги болон багш нар гэсэн таван ангилалаар зохион байгуулагдсанаараа онцлогтой. 

Химийн олимпиадад 320 сурагч, 40 орчим багш, биологийн олимпиадад мөн 320 сурагч, 60 орчим багш оролцлоо" хэмээн тайлбарлалаа.

Нийслэлийн олимпиадуудын талаарх цуврал сурвалжлагынхаа өмнөх дугааруудад нийслэлийн монгол хэл, бичиг, математикийн олимпиадад “Сант” сургууль тэргүүлсэн талаар мэдээлж байсан.

Энэ удаад ч мөн химийн олимпиадад аваргалсан “Сант” сургуулийн багш, сурагчид өмнөх амжилтуудаа ахиулж чаджээ.

“Мөрөөдөл маань химийн шинжлэх ухаантай салшгүй холбоотой”
 
"Сант" сургуулийн сурагч С.Хас-Ананд

“Сант” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч С.Хас-Ананд “Нийслэлийн химийн олимпиадад анги дэвшин оролцоод мөнгөн медаль авсандаа маш их баяртай байна.

Цаашдаа би химийн инженер болно гэж бодож байгаа. Хими бол маш сонирхолтой шинжлэх ухаан, миний мөрөөдөл ч бас химийн шинжлэх ухаантай салшгүй холбоотой учраас гүнзгийрүүлэн судалдаг” гэлээ.

“Олон улсын химийн олимпиадад оролцох зорилготой”
 
"Сант" сургуулийн сурагч Ц.Саруул

“Сант” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Ц.Саруул “Энэ жил нийслэлийн олимпиадад 12 дугаар ангийн төрөлд дэвшин оролцож, хүрэл медаль авсандаа баяртай байна. Цаашид олон улсын химийн олимпиадад оролцох зорилготой байгаа.

Ирээдүйд би химийн инженер болно гэж боддог. Тиймээс хими, физик, биологийн хичээлүүдэд маш их дуртай” гэлээ.  

"Хүүхдүүдийн маань амжилт өмнөх жилээсээ эрс дээшилсэн"
 
"Сант" сургуулийн химийн багш Ц.Буянжаргал

“Сант” сургуулийн химийн багш Ц.Буянжаргал “Хүүхдүүдийн маань амжилт өмнөх жилээсээ эрс дээшилсэн. 

Манай сургууль энэ жил нийслэлийн химийн олимпиадаас гадна бусад бүх төрлийн олимпиадуудад өндөр амжилттай оролцсонд баяртай байна" гэлээ.

“Байгаль дээрх бүхий л өөрчлөлтийн цаад учрыг химийн шинжлэх ухаан тайлж өгдөг”
 
21-р сургуулийн сурагч Б.Анар-Эрдэнэ

21-р сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Анар-Эрдэнэ “Хүрэл медаль авсандаа маш их баяртай байна. Цаашид химийн шинжлэх ухааны чиглэлээр илүү их амжилт гаргана гэж бодож байгаа.

Миний хувьд эмч, химийн инженерчлэл гэсэн хоёр сонголт бий. Мөн би органик химид маш их сонирхолтой. Учир нь байгаль дээр болж байгаа бүхий л үйл явц, өөрчлөлтийн цаад учир шалтгааныг тайлж өгдөг” гэв.

“Амжилтад хүрэхэд минь тусалсан багш нар, хамт олондоо баярлалаа”
 
Баруун гар талаас У.Сайнжаргал, М.Солонго, Б.Мандахзаяа, Ш.Мишээл

“Сант” сургуулийн 10 дугаар ангийн сурагч Б.Мандахзаяа “Олимпиадын даалгаврууд хэцүү байгаагүй. Энэ хичээлийн жилийн нийслэлийн олимпиадад амжилттай оролцож, мөнгөн медаль авсандаа баяртай байна.

Манай сургуулийн 20 жилийн ой энэ жил тохиож байгаатай холбогдуулан сургуулийнхандаа баяр хүргэмээр байна. Амжилтад хүрэхэд минь тусалж, дэмжсэн багш нар болон хамт олондоо баярлалаа гэж хэлье” хэмээв.

 “Химийн хичээл миний хамгийн дуртай хичээл”
 
"Сант" сургуулийн сурагч Б.Барсбаяр

“Сант” сургуулийн 8 дугаар ангийн сурагч Б.Барсбаяр “Энэ жилийн олимпиадад 8 дугаар ангиас 9 дүгээр ангийн ангилалд дэвшиж, оролцсон.

Химийн хичээл миний хамгийн дуртай хичээл. Химийн шнжлэх ухаанд сонирхолтой, дуртай учраас цаашид энэ чиглэлээр мэргэжил эзэмшиж, их зүйлийг хийж бүтээх зорилготой” гэлээ.

“Хүсэл мөрөөдлөө даган амжилттай яваадаа маш их баяртай байна”
 
АШУҮИС-ийн лицейн сурагч М.Өлзийсүрэн

АШУҮИС-ийн лицей сургуулийн 11 дүгээр ангийн сурагч М.Өлзийсүрэн “Миний хувьд багаасаа эмч болохыг мөрөөддөг байсан. Би дотрын мэс заслын эмч болохыг зорьж байгаа.

Эмч бол олон хүнд тусалдаг хамгийн сайхан мэргэжил. Хүсэл мөрөөдлөө даган амжилттай яваадаа маш их баяртай байна. Химийн хичээл судлах тусам улам сонирхолтой, тодорхой болдог” гэв.

“11 дүгээр ангийн ангилалд дэвшин оролцож, хүрэл медаль авлаа”
 
"Сант" сургуулийн сурагч У.Сайнжаргал

“Сант” сургуулийн 10 дугаар ангийн сурагч У.Сайнжаргал “Энэ жил сургуулийнхаа 20 жилийн ойгоор бид бүх төрлийн олимпиадад багаараа түрүүлсэн байгаа. Үүнд би маш их баяртай байгаа.

Миний хувьд 11 дүгээр ангийн ангилалд дэвшин оролцож, хүрэл медаль авлаа. Өдөр бүр олон улсын олимпиадын түвшинд бэлтгэлээ хийдэг учраас олимпиадын даалгаврууд хэцүү байгаагүй” гэв.

“Биотехнологийн инженер болох зорилго тавьсан”
 
"Сант" сургуулийн сурагч Б.Чинзориг

Биологийн олимпиадад амжилттай оролцсон “Сант” сургуулийн 10 дугаар ангийн сурагч Б.Чинзориг “Биологийн олимпиадын 12 дугаар ангийн ангилалд дэвшин оролцож, тусгай байр эзэлсэндээ үнэхээр сэтгэл хангалуун байна.

Хими, биологи бол 21-р зуунд маш их эрэлттэй байгаа шинжлэх ухааны салбар. Тиймээс би биотехнологийн инженер болох зорилго тавиад, хичээлээ гүнзгийрүүлэн судалж байгаа” гэв.

Шагнал гардуулах үйл ажиллагааны фото

Гэрэл зургийг mpa.mn/Г.Өнөболд/

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4
Баруун гар талаас У.Сайнжаргал, М.Солонго, Б.Мандахзаяа, Ш.Мишээл

Зураг
5

Зураг
6

Зураг
7
Нийслэлийн химийн олимпиадын шилдгүүд

Зураг
8

Зураг
9

Зураг
10
Нийслэлийн биологийн олимпиадын шилдгүүд

Зураг
11

Зураг
12

Зураг
13

Зураг
14

Зураг
15

Зураг
16

Зураг
17

Зураг
18

Зураг
19

Зураг
20

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.