Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/11-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: “ҮЙМЭЭЗЭД ТОХИОЛДСОН ЯВДАЛ”

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 4 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

2016-2017 оны хичээлийн жилд Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн 65 сурагч ахуйн осолд өртжээ. Энэ тоог цаашид өсгөхгүй байх, хүүхэд багачуудаа ахуйн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар “Алтан код” уран бүтээлийн нэгдлийн бүтээсэн “ҮЙМЭЭЗЭД ТОХИОЛДСОН ЯВДАЛ” хүүхдэд зориулсан сургамжит жүжиг өнөөдөр нээлтээ хийлээ.

Жүжгийг 14,080 хүүхэд багачуудад үнэ төлбөргүйгээр үзүүлнэ

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат "Энэхүү хүүхдийн сургамжит жүжиг нь аюулт ослын эх үүсвэр болсон гал түймрийн осол, ялангуяа ахуйн хүрээнд ихээр үйлдэгдэж байгаа халуун тогоо, цахим тоглоомын хор хөнөөлийг хүүхэд багачууддаа ойлгуулж, урьдчилан сэргийлэх, энэ төрлийн аваар ослоос өөрийгөө болон найз нөхдөө хамгаалах ойлголт мэдлэгийг эзэмшүүлэх зорилготой юм.

Улсын хэмжээнд 2,000 гаруй хүүхэд ахуйн хүрээнд осол гэмтэлд орж байна гэсэн тоо судалгаа байдаг. Чингэлтэй дүүргийн хувьд 2016 онд 120 гаруй хүүхэд ахуйн хүрээний осол гэмтэл, түлэгдэл, хордлого, бэртэл гэмтэл авсан байдаг. Осол гэмтэл авсан хүүхдүүдийн дийлэнх нь халуун тогооноос болсон байдаг. Энэхүү сургамжит жүжиг маань эцэг эх, сурган хүмүүжүүлэгч, асран хамгаалагчдын анхаарлыг чиглүүлэхэд нэлээдгүй үүрэг гүйцэтгэнэ гэж бид найдаж байна" гэлээ.

Жүжгийг дүүргийнхээ төрийн болон төрийн бус өмчийн 21 сургуулийн 1-5 дугаар ангийн 14,080 хүүхэд багачуудад үнэ төлбөргүйгээр үзүүлэх аж. Өдөрт 2-3 удаагийн давтамжтайгаар 3 хоногийн хугацаанд тоглогдох юм байна.

Сүүлийн жилүүдийн судалгааны дүнгээс үзэхэд манай улсад 100,000 хүн ам тутамд 2,880 осол, гэмтэл тохиолдож, осол гэмтэлд өртөгсдийн ихэнх хувийг хүүхэд, залуучууд эзэлж байгаа юм.
Жүжгийн нээлтээс хийсэн фото сурвалжилга

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг