Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/11-НД НИЙТЛЭГДСЭН

Богд уулын дархан цаазат газрын амуудад 148 золбин нохой устгаж, бор гөрөөсийг байгальд нь тавьжээ

ikon.mn
2017 оны 4 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Богдхан  уулын дархан цаазат газрын нутаг дэвсгэрт ан амьтдын төллөх, суурин болон нүүдлийн шувуудын үүрээ засах, өндөглөх, амьтад ичээнээсээ гарах үеэр золбин болон зэрлэгшсэн ноход тухайн байршил нутагт үүрлэн, сүрэглэн амьдарч ан амьтдыг барьж идэх, зэргээр байгальд ноцтой аюул учруулж байна. Суурьшлийн бүсийн зэрлэг ноход нь бага насны хүүхэд, хөгшид рүү дайрч, айлгах үзэгдэл ихэссээр байна гэх гомдол иргэдийн дунд их байгаа юм. 

БОАЖЯ-наас дөрөвдүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн нэг сарын хугацаанд нохой устгалын ажлыг эхлүүлжээ. Ингээд хоёр өдрийн дотор 148 золбин нохойг устгасан байна.

Тухайлбал, энэ сарын 5-ны өдөр Богдхан уулын ДЦГ-ын Зайсан, Богино, Чандмань, Нүхт, Хүүш, Их, Бага тэнгэр, Залаат, Хүрхрээгийн амуудад нийт 85 золбин нохойг устгажээ.

Дөрөвдүгээр сарын 6-ны өдөр Хамгаалалтын захиргаа, Нийслэлийн хот тохижилт, Нийслэлийн тамгын газрын хэвлэл мэдээлэлийн алба, Нийслэлийн байгаль хамгаалах газрын бүрэлдэхүүнүүд Хүрхрээгийн амнаас Чандманий ам хүртэл 63 зэрлэг нохойг устгасан байна. 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 1995 оны 18-р дугаар тушаал Богдхан уулын дархан цаазат газрын нутаг дэвсгэрт Амьтны тухай хуулийн хэрэгжилтийг хангах, биологийн төрөл зүйл, түүний үржил төллөлт, шилжилт хөдөлгөөнд сөргөөр нөлөөлж байгаа золбин болон зэрлэгшсэн нохдыг устгах зорилготой  батлагдсан. Энэ хүрээнд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Нийслэлийн байгаль хамгаалах газар, Нийслэлийн хот тохижилтын газруудын хамтарсан 22 хүний бүрэлдэхүүнтэйгээр нохой устгалын ажлыг зохион байгуулжээ. 

Бор гөрөөсийг эмчлээд байгальд нь тавьжээ
 

Дашрамд дурьдахад золбин нохдод бариулсны улмаас бэртэж, гэмтсэн бор гөрөөс Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг, ШШГЕГ-ын харъяа хүүхдийн хорих 411 дүгээр ангийн ойролцоогоос олдсон байна. Гөрөөсийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа сувилан эргээгээд байгальд нь тавьжээ. 

 

Эх сурвалж: БОАЖЯ