Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/11-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ дахь офшорын эсрэг бүлэг байгуулж буйгаа мэдэгдлээ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 4 сарын 11
iKon.MN
 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ц.Даваасүрэн, М.Оюунчимэг, М.Билэгт, Н.Учрал, Х.Болорчулуун, А.Сүхбат нар өнөөдөр /2017.04.11/ УИХ-ын дарга М.Энхболдод офшорын эсрэг албан бус бүлэг байгуулж ажиллах болсон талаараа мэдэгдэж, албан бичиг гардууллаа.

УИХ дахь офшорын эсрэг энэхүү бүлэг нь хуулийн байгууллагад дэмжлэг үзүүлэх, эрх зүйн орчныг сайжруулах, олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, офшорт нэр холбогдсон улстөрчид, төрийн өндөр албан тушаал хашиж байсан болон хашиж байгаа хүмүүсийг шалгуулах, хэрэв хууль бус хөрөнгө болох нь тогтоогдвол эгүүлэн татах, хуулийн хариуцлага тооцуулах, төрийн удирдах албан тушаалтнуудын ёс зүйг хангах, бизнесийн эрүүл орчинг бүрдүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллах юм байна.

АЛБАН БИЧИГ: /БҮРЭН ЭХЭЭРЭЭ/

 
 
 

УИХ-ын гишүүд энэ талаар мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.