Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/11-НД НИЙТЛЭГДСЭН

MAP: Автобусаар зорчих карт цэнэглэх, борлуулах 430 цэг

Г.Мөрөн, iKon.mn
2017 оны 4 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн иргэд нийтийн тээврээр зөвхөн U Money картаар зорчдог болсон.

Картын системд бүрэн шилжсэнээс хойш карт цэнэглэх цэг онгойгоогүй байна, карт цэнэглэх цэг олдохгүй байна зэрэг цэнэглэх цэгүүдтэй холбоотой гомдол иргэдээс ирж байгаа ажээ.

Өнөөдрийн байдлаар нийслэл хотод нийт 430 карт цэнэглэх цэг ажиллаж байгаа бөгөөд 500 болгохоор төлөвлөөд байна гэж “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн Үйл ажиллагааны хэлтэс, тээврийн хэсгийн ахлах менежер Ц.Түвшинжаргал ярьж байлаа.

Ингээд Улаанбаатар хотод ажиллаж байгаа карт цэнэглэх 430 цэгийг дараах газрын зургаар үзүүллээ. Өөрт ойр байрлах карт цэнэглэх цэгээ эндээс мэдэж аваарай. /Карт цэнэглэх цэгүүдийн холбогдох утасны дугаарын мэдээлэл багтсан./