Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/11-НД НИЙТЛЭГДСЭН

Өсвөрийн сагсан бөмбөгчид Берлин хотыг зорино

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 4 сарын 11
iKon.MN
Зураг зураг

МҮСБХ өсвөрийн сагсан бөмбөгчдөө бага наснаас нь ОУ-ын тэмцээнд өрсөлдүүлэн ирээдүйн шилдэг тамирчдыг бэлтгэхийг зорин жил бүр Олон улсын тэмцээнүүдэд оролцуулж байгаа билээ.

Энэ хэрээр гадаад харилцаа хөгжин манай өсвөрийн баг, тамирчдыг урих тэмцээнүүдийн тоо олон байна.

ХБНГУ-ын Берлин хотноо жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг "International Eastercup Berlin-Moabit 2017" тэмцээнд манай эрэгтэй U14 нас, эмэгтэй U13 насны баг тамирчид оролцоход бэлэн болоод байна.

Эрэгтэй U14 насны 2 баг, эмэгтэй U13 насны нэг баг Берлин хотыг зорино.

 
 

Тэмцээнд оролцох тамирчид бүгд Улсын аварга шалгаруулах тэмцээнээс шалгарч Өсвөр үеийн Улсын шигшээ багт багтан Монгол Улсынхаа нэрийн өмнөөс хилийн дээс алхах эрхтэй болсон юм.

Мөн өсвөрийн хүүхэд багачуудтай яг тулан ажилладаг дунд сургуулийн багш нарыг ОУ-ын тэмцээнд багуудаа дасгалжуулан оролцуулж туршлагажуулан, чадварыг ахиулах бодлогыг барьсаар 4 жил байгаа билээ.

Өсвөрийн УАШТ-нд баг, тамирчдаа амжилттай удирдан эхний 3 байрт шалгаруулсан багш нар Өсвөрийн шигшээ багийг удирдан оролцох юм.

Эрэгтэй шигшээ багийн дасгалжуулагчаар:

  • Д.Лхагваа (Ирээдүй цогцолбор, баг нь Улсын аваргын алтан медаль) Ж. Мөнхтөгс (1-р сургууль, баг нь Улсын аваргын 4-р байрт шалгарсан)
  • Г. Ундрах (Орчлон Клуб, баг нь Улсын аваргын хүрэл медаль)

Эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагчаар:

  • Эмэгтэй Улсын аваргын алтан медалийг багаа амжилттай удирдан хүртсэн Д. Саранцэцэг (60-р сургууль) нар багаа удирдан оролцохоор боллоо.

Манай баг тамирчид ирэх Лхагва гарагт Берлин хотыг зорино.