Татварын Ерөнхий Газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 30-ний өдрийн А/73, А/74 дугаар тушаалаар ААНОАТ, АМНАТ, ТТ АМНАТ-ын тайлангийн маягтад дараах өөрчлөлт орлоо.
2017 оны 1 дүгээр улирлаас эхлэн бүх аж ахуйн нэгжүүд ААНОАТ-ын тайлангийн тодруулгын хамт татварын албанд ирүүлдэг болж өөрчлөгдлөө.
АМНАТ-ийн тайлангийн маягт (ТТ-15) –д ашигт малтмалын нэр болон “бусад” гэсэн мөрүүд нэмэгдэж өөрчлөгдлөө.
Түгээмэл тархацтай АМНАТ-ийн тайлангийн маягт (ТТ-26)-д “Бусад” гэсэн мөрийг хасч өөрчлөлт орууллаа гэж Татварын Ерөнхий Газраас мэдээллээ.