Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/10-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдрөөр хүүхдүүд дуу хоолойгоо олон нийтэд хүргэлээ

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 4 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Замын цагдаагийн албанаас дөрөв дэхь жилдээ “Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдөр”-ийг өнөөдөр Чингэлтэй дүүргийн нутаг Эрх чөлөөний талбай дээр зохион байгууллаа.

Өдөрлөгийн зорилго нь “Зам тээврийн ослын хор уршгийг хүүхэд багачууд, эцэг эхчүүдэд таниулах, тэдэнд замын хөдөлгөөнд аюулгүй, зөв оролцох мэдлэг олгох, замын хөдөлгөөнд оролцогчдын үүрэг, сахилга хариуцлагыг дээшлүүлэх”-д чиглэдэг байна

Өдөрлөгт оролцож буй багачууд "Хурдаа хасч ирээдүйгээ гэрэлтүүлцгээе, бага насны хүүхдийг тусгай суудал хэрэглэж тээвэрлэх ёстой, эрүүл иргэн баймаар байна" хэмээн уриаллаа.

2017 оны эхний 3 сарын байдлаар зам тээврийн ослын улмаас 13 хүүхэд амь насаа алдаж, 34 хүүхэд бэртэж гэмтсэн үзүүлэлт гарчээ. Амь насаа алдсан хүүхдийн 12 нь орон нутагт автомашинд зорчиж байхдаа осолдсон.

Өнгөрсөн онд улсын хэмжээнд 50 хүүхэд нас амиа алдаж, 1,078 хүүхэд хүнд, хөнгөн хэлбэрээр гэмтсэн харамсалтай тоо байна.

Фото сурвалжилга

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг