Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/10-НД НИЙТЛЭГДСЭН

Хар тамхины дөрвөн бүлгийг илрүүлэв

Б.Заяа, Зууны мэдээ
2017 оны 4 сарын 10
Зууны мэдээ
Зураг зураг

Хар тамхи, мансууруулах бодисын хууль бус наймаа, хэрэглээ буурахгүй байна. Монгол залуусыг ирээдүйд заналхийлж буй энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэхээр ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх хэлтсийг өнгөрсөн сараас Хар тамхитай тэмцэх газар болгон үйл ажиллагааг нь өргөтгөөд байгаа.

Хар тамхитай тэмцэх газрын албан хаагчид өнгөрсөн нэг сарын хугацаанд хар тамхийг хууль бусаар хил давуулдаг дөрвөн бүлэг этгээдийг илрүүлэн баривчилжээ.

Тодруулбал, 50 настай эмэгтэй Б гэгч нь Дорноговь аймгийн Замын-Үүд дэх хилийн боомтоор 200 гр орчим хар тамхи нэвтрүүлж, бусдад зарж байхад нь саатуулав. Түүнтэй хамт гурван хүнийг саатуулжээ. “Чингис хаан” олон улсын нисэх буудлаар 70 гр хар тамхи нэвтрүүлсэн 35 настай X гэгч эмэгтэйг мөн шалгаж эхлээд байна.

Зураг