Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/10-НД НИЙТЛЭГДСЭН

Их Британийн Гадаад хэргийн сайд ОХУ-д хийх айлчлалаа цуцаллаа

Монголын мэдээ
2017 оны 4 сарын 10
Монголын мэдээ
Зураг зураг

Их Британийн Гадаад хэргийн сайд Борис Жонсон ОХУ-д хийх айлчлалаа цуцалжээ. Ийн цуцлах болсон шалтгаан нь Сирийн Ерөнхийлөгч Башар Ассадын дэглэм гэм зэмгүй иргэдийнхээ эсрэг химийн зэвсэг ашигласныг ОХУ зөвтгөсөн байр суурьтай байгаатай холбоотой гэнэ. Тэрбээр өнөөдөр тус улсад таван жилийн дараа анх удаагаа айлчлахаар төлөвлөж байв.

Гэвч, өнгөрөгч бямба гарагт мэдэгдэл хийж, “Химийн зэвсэг ашиглан гэм зэмгүй иргэд рүүгээ довтолсон Ассадын дэглэмийг ОХУ хамгаалсаар байгаад харамсаж байна” гээд айлчлалаа цуцалж буйгаа мэдэгдсэн байна. Мөн химийн зэвсгийн халдлага, АНУ-ын Сирид хийсэн довтолгоо нөхцөл байдлыг үндсээр нь өөрчилснийг онцолжээ.

Улмаар ОХУ-д хандан “Сирийн асуудлын шийдлийг олохын тулд бүхий л боломжоо дайчлан ажиллахын зэрэгцээ сэтгэл сэрдхийлгэм явдал дахин давтагдахаас зайлсхийхийн тулд олон улсын нийгэмлэгтэй нягт харилцах шаардлагатай байгааг уриалсан байна. Болсон явдлыг эргэн сануулбал, энэ сарын 4-нд Сирийн баруун хойд этгээдийн Идлиб мужид Сирийн арми химийн зэвсэг ашиглан довтолсны улмаас 86 хүн ил харагдах шархгүй хордож амьсгал хураасан билээ.

Зураг