Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/10-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Нийслэлийн математикийн олимпиадад "Сант" сургууль ТЭРГҮҮЛЛЭЭ

Г.Мөрөн, iKon.mn
2017 оны 4 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Нийгэм, эдийн засаг, технологийн хурдацтай хөгжил логик сэтгэлгээ, гүйлгээ ухаантай залуусын гарт бий гэж Дэлхийн эдийн засгийн форум болон бусад байгууллагаас тодорхойлсон байдаг.

Тэрхүү оюунлаг тархийг хөгжүүлж, тэдний залгамж халааг бэлтгэхэд чиг нь болж өгдөг математикийн хичээлийн улсын олимпиадын гурвын даваа болох нийслэлийн шат орон даяар амжилттай зохион байгуулагдаж, шилдгүүдийн шагналыг өнгөрсөн Баасан гарагт /04.07/ гардуулан өглөө.

Монгол Улсын гавьяат багш С.Цагааны нэрэмжит Нийслэлийн математикийн олимпиадад дүүргүүдээс шалгарсан 700 гаруй хүүхэд өрсөлдөж, багийн дүнгээр “Сант” сургууль тэргүүлж, шилжин явах цомын эзэн болсон байна.

"Монгол Улсын математикийн 53 дахь удаагийн олимпиадын гурвын даваа улс орон даяар амжилттай зохион байгуулагдлаа"
 
Гэрэл зургийг Mpa.mn

Олимпиадын тухайд бага ангийн хүүхдүүд анги дэвшин орорлцож, улсын олимпиадын эрх авч байгаагаараа онцлогтой болж байна хэмээн Монголын Математикийн олимпиадын хорооны дарга, МУИС-ийн доктор Г.Баярмагнай ярьж байв. 

Тэрбээр “Монгол Улсын математикийн 53 дахь удаагийн олимпиадын гурвын даваа улс орон даяар амжилттай зохион байгуулагдлаа.

Энэ олимпиад 5 дугаар ангиас дээш бүх анги болон бага, дунд ангийн багш гэсэн ангилалаар зохион байгуулагддаг уламжлалтай. Бага ангийн хүүхдүүд улсын олимпиадад оролцох эрхийн төлөөх өрсөлдөөнд маш эрчимтэй орж ирж байгаагаараа энэ олимпиад онцлогтой боллоо.

Энэ шатны 9 дүгээр ангиас дээш ангилалд шалгарсан хүүхдүүд цааш Улсын олимпиадад оролцоно. Улсын олимпиад тавдугаар сарын 3-наас 8-ны хооронд Булган аймагт зохион байгуулагдана” хэмээн тайлбарласан юм.

Нийслэлийн шатанд тэргүүлсэн “Сант” сургуулийнхан нийт таван алт, таван мөнгө, таван хүрэл медаль хүртэж, дараагийн шат болох Улсын математикийн олимпиадад оролцох 26 эрх буюу хамгийн олон эрхийг авчээ.

“Сант” сургуулийн хамт олон Математик, монгол хэл, бичиг, хими, физик, газар зүй, англи хэл зэрэг бүх төрлийн олимпиадуудын дүүрэг, нийслэлийн шатанд тэргүүлж, олон улсын олимпиадуудад амжилттай оролцон, эх орныхоо нэрийг дэлхийн сонорт хүргэж, түүгээр ч үл барам төгсөх ангийн сурагчид нь МIT болон бусад гадаадын их, дээд сургуульд суралцах шалгуурт тэнцсэн амжилтаа үргэлжлүүлсэн гээд олон олон гялалзсан амжилттайгаар 20 жилийнхээ ойг угтаж байгаа тухай сургуулийн хамт олон ярьж байлаа. 

“Ээжтэйгээ адилхан инженер болохыг хүсдэг”
 
Гэрэл зургийг Mpa.mn

Олимпиадад амжилттай оролцсон сурагчдаас сэтгэгдлийг нь хуваалцахад “Сант” сургуулийн 6 дугаар ангийн сурагч О.Очирхүү “Би Нийслэлийн матемтатикийн олимпиадад хоёр дахь удаагаа оролцож, хоёр дахь мөнгөн медалиа авч байна.

Ээж маань инженер мэргэжилтэй. Би ч бас ээжтэйгээ адил инженер болохыг хүсдэг. Тиймээс би математикийн хичээлээ сайн сурах ёстой” гэв.

"Алтан медаль авсандаа баяртай байна"
 
Гэрэл зургийг Mpa.mn

Харин 93-р сургуулийн 5 дугаар ангийн сурагч З.Төгс-Эрдэнийн хувьд 5 дугаар ангийн ангилалд хоёр дахь жилдээ оролцжээ. “Өнгөрсөн жил 4 дүгээр ангид байхдаа 5 дугаар ангийн ах эгч нартайгаа өрсөлдөөд шалгарч чадаагүй.

Харин энэ жил дахин оролцоод алтан медаль авсандаа баяртай байна. Миний хувьд мундаг инженер болохыг хүсч, зорьдог. Тиймээс би математикийн хичээлдээ их сонирхолтой” гэлээ.

“Олон улсын олимпиадад амжилттай оролцож, улсынхаа нэрийг дэлхийд гаргана”
 
Гэрэл зургийг Mpa.mn

“Сант” сургуулийн 10 дугаар ангийн сурагч Б.Цог алтан медаль авсандаа баяртай байгаагаа дурдаад "Бодлогуудын хувьд хэцүү байгаагүй.

Цаашид би математикийн хичээлдээ улам шамдан суралцаж, олон улсын олимпиад, уралдаан тэмцээнд амжилттай оролцож, Монгол Улсынхаа нэрийг дэлхийд гаргана гэсэн зорилготой байна” гэв.

“Би математикийн хичээлдээ маш их дуртай”
 
Гэрэл зургийг Mpa.mn

“Сант” сургуулийн 5 дугаар ангийн сурагч Ц.Цэнгэлийн хамгийн дуртай хичээл нь математик аж. Тэрбээр “Олимпиадын эхний гурван бодлого хялбар байсан бол сүүлийн бодлого бага зэрэг хэцүү байсан.

Би математикийн хичээлийг илүү гүнзгийрүүлэн судалж, олон олон амжилт гаргахыг хүсч байна” гэсэн юм.

Аль ч салбар чиглэлээр суралцаж, ямар ч мэргэжил эзэмшихээс үл шалтгаалан амжилттай сайн боловсон хүчин, шилдэг эрдэмтэн судлаач болоход түргэн сэтгээтэй, мэдлэгээ цэгцтэй эзэмшсэн байх чухал.

Үүнд математикийн хичээл суурь болдог учраас л бүх шинжлэх ухааны хаан гэгддэг байх. Тиймээс бидний хойч үе, хүүхэд багачууд энэ хичээлийг өндөр түвшинд судалж, суралцаж, арвин их амжилттай байгаа нь бахархам сайн хэрэг юм.

Нийслэлийн математикийн олимпиадад АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧДЫН НЭРС:

V анги-З.Төгс-Эрдэнэ/93-р сургууль/ алтан медаль, Ц.Цэнгэл/Сант сургууль/ мөнгөн медаль, С.Амархүү/Сант сургууль/ мөнгөн медаль, Г.Золзаяа/Соёмбо сургууль/ хүрэл медаль, М.Түвшинбаяр/Сант сургууль/ хүрэл медаль, М.Тэгшбуян/Соёмбо сургууль/ хүрэл медаль, Т.Зулсаран/Орчлон сургууль/ хүрэл медаль.

VI анги-Б.Энхрийлэн/Орчлон сургууль/ алтан медаль, О.Эрхэсбаяр/Сант сургууль/ мөнгөн медаль, Л.Оргилболд/Орчлон сургууль/ мөнгөн медаль, Ц.Сайханбилэг/Сант сургууль/ хүрэл медаль, У.Бямба-Очир/11-р сургууль/ хүрэл медаль, Х.Нямдорж/11-р сургууль/ хүрэл медаль, Э.Уянга/Орчлон сургууль/ хүрэл медаль.

VII анги-Д.Энэрэлт/Сант сургууль/ алтан медаль, Я.Түвшинсанаа/Сант сургууль/ алтан медаль, Б.Билгүүн/Сант сургууль/ алтан медаль, Ш.Билгүүдэй/Сант сургууль/ мөнгөн медаль, Б.Номинтуул/1-р сургууль/ мөнгөн медаль, С.Үлэмж/Олонлог сургууль/ хүрэл медаль, Э.Батболд/1-р сургууль/ хүрэл медаль.

VIII анги-Б.Хантүшиг/11-р сургууль/ алтан медаль, М.Анд/11-р сургууль/ мөнгөн медаль, М.Намуунцэцэг/1-р сургууль/ мөнгөн медаль, Б.Дэлгэр/Сант сургууль/ хүрэл медаль, Б.Тэнүүн/Олонлог сургууль/ хүрэл медаль, Ц.Цолмон/11-р сургууль/ хүрэл медаль.

IX анги-А.Нямдаваа/Сант сургууль/ алтан медаль, А.Пүрэвзаяа/Олонлог сургууль/ алтан медаль, О.Мишээл/Шинэ Монгол/ мөнгөн медаль, Ш.Билэгжаргал/11-р сургууль/ мөнгөн медаль, Ж.Тэмүүлэн/1-р сургууль/ хүрэл медаль, Б.Цолмон/1-р сургууль/ хүрэл медаль.

X анги- Б.Цог/Сант сургууль/ алтан медаль, Ц.Ганхөлөг/Сант сургууль/ мөнгөн медаль, Г.Батбуян/Олонлог сургууль/ мөнгөн медаль, Д.Итгэл/Сант сургууль/ хүрэл медаль, Д.Батмэнд/1-р сургууль/ хүрэл медаль, Э.Эрдэнэбилэг/11-р сургууль/ хүрэл медаль.

XI анги-Б.Долгормаа/Олонлог сургууль/ алтан медаль, М.Лханаажав/Олонлог сургууль/ алтан медаль, Х.Санжаахүү/УБ Эмпати/ мөнгөн медаль, Б.Нурсауле/11-р сургууль/ мөнгөн медаль, Б.Төрбат/Орчлон сургууль/ хүрэл медаль, А.Дөлгөөн/Сант сургууль/ хүрэл медаль.

XII анги-М.Өнөболд/1-р сургууль/ алтан медаль, Н.Эрхэс/Оюунлаг/ алтан медаль, С.Цэнд-Аюуш/Турк сургууль/ мөнгөн медаль, Б.Алтангэрэл/Турк сургууль/ мөнгөн медаль, Б.Төрхүү/1-р сургууль/ хүрэл медаль, Г.Оргил/11-р сургууль/ хүрэл медаль, Г.Амарсанаа/11-р сургууль/ хүрэл медаль.

Шагнал гардуулах үйл ажиллагааны фото

Гэрэл зургийг Mpa.mn/Г.Өнөболд/

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8

Зураг
9

Зураг
10

Зураг
11

Зураг
12
Гэрэл зургийг Mpa.mn

Зураг
13

Зураг
14

Зураг
15

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.