Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/06-НД НИЙТЛЭГДСЭН

2017 оны төсвийн тодотголыг хоёрдугаар хэлэлцүүлэгт шилжүүллээ

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 4 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын хаврын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцлээ.

Үдээс хойших хуралдаанаар УИХ-ын гишүүд төсвийн тодотголтой холбоотой байр сууриа, илэрхийлж үг хэллээ. 

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “ОУВС-аас 5.5 тэрбум төгрөг хандивлахаар болсон. 2.4 тэрбум долларыг хөгжлийн банк даана. 3.1 нэг тэрбум төгрөгийг гадны хандивлагчид ирүүлнэ. Тухайлбал саяхан УИХ-ын дарга Япон улсад хийсэн айлчлалын үеэр японы талаас манайд тусламж үзүүлэхээ мэдэгдсэн.

Манай улсын эдийн засаг тогтворгүй байна. Зөвхөн уул уурхайгаас хамааралтай. Бүх салбаруудаа ижил хэмжээнд хөгжүүлж байж эдийн засгийн өсөлт авчирна. Гурван жилийн дараа эдийн засгийн өсөлтийг 8-10 хувьд хүргэнэ” гэлээ.

Сангийн сайд Б.Чойжилсүрэн "ОУВС-аас зургаан төрлийн татвар нэмэхээр оруулж ирсэн. 30 гаруй шаардлага ирүүлж үүнээс 16-г нь хэлэцэж үлдсэн шаардлагуудыг зөөлрүүлж чадсан.

ОУВС-ийн шаардлага Тэтгэврийн насны босгыг нээлттэй үлдээхгүйгээр эмэгтэйчүүдийн насны шатлалыг 2027 он, эрэгтэйчүүдийг насыг  2037 хүртэл шатлалтайгаар нэмэхээр тотгчихсон. Эргэж харах боломжгүй" гэж мэдэгдлээ.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг

“Улс орны эдийн засаг төсөв санхүүгийн байдал хүнд байдалд байгаа. Энэ байдлаас гарахын тулд ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдах нь зүйтэй. Олон улсын туршлагаас харахад хямралаас гарахын тулд Унгар, Грек зэрэг орнууд ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдаж эдийн засгийн хүнд байдлаасаа гарсан.

Тэр үед ч гэсэн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч байсан. Засгийн газраас татвар нэмэх асуудлаар олон нийтэд тайлбарыг сайн өгмөөр байна. Тэтгэврийн насыг илүү тодруулж өгөх.

Жил бүр шатлалтай нэмэгдэх талаар, болон нийгмийн даатгалын татварын талаар ойлгомжтой тайлбарлаж өгөөч"

УИХ-ын гишүүн Б.ПүрэвдоржТүүхэндээ анх удаа төсвийн тодотголыг ингэж зардалаа нэмсэн байдалтайгаар баталлаа. Чойжилсүрэнг хардаж байна. Хүүхдийн мөнгөний 20 хувийг талон болгож тараана гэдэг нь ОУВС-ийн биш Б.Чойжилсүрэнгийн санаа. Энэ төсөв ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан төсөв болж хувирлаа." гэсэн юм

УИХ-ын гишүүн Ж.Батзандан

 
Гэрэл зургийг mpa.mn

“Зарим нөхдүүд ОУВС-ийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр сайн хөтөлбөр мэтээр ярьж байх юм. Олон улсад энэ хөтөлбөрийг хэрэгжүүлээд эдийн засаг нь дампуурсан улс орон цөөнгүй бий.

ОУВС бол хамгийн эцсийн боломж мэтээр харж байгаа нь эрх баригч намын бодлогогүйн шинж. Эрх баригчдын хууч сэдэрсэн байна Хэдхэн сарын өмнө татвар нэмэхгүй гээд байсан амлалт хаа байна. Бүх алдаагаа Ардчилсан нам руу тохож алт шиг сайхан Ардын нам гэж ярих нь боломжгүй зүйл.

Ядарсан хөгшчүүдийн тэтгэврийн мөнгийг булааж авахаасаа өмнө өөрсдийн зарлагаа тана. Төрийн өмчит аж ахуй нэгжүүдээ эргэлтэнд оруул. Цорын ганц бололцоо нь татвараа нэмэх гэж бодож байгаа нь эмгэнэлтэй. Ерөнхий сайд, сангийн сайд хоёрын амнаас өрийг өрөөр, зээлийг зээлээр гэх үгийг өдөржин сонслоо. Том төслүүдээ хөдөлгө гэж гишүүдийн хэлж байгаа үнэн шүү." гэв

Ийнхүү 2017 оны төсвийн тодотголын тухай хуулийн төсөл болон  нийгмийн даатгалын тухай хуулийн төслийг хоёр дахь бүлэгт хэлэлцүүлэхээр Байнгын хороонд шилжүүллээ.

 Маргааш өглөө Төсөв, Төрийн байгуулалт, Хууль зүйн Байнгын хороо хуралдана. Үүний дараа үдээс хойш УИХ-ын чуулган дахин хуралдана.