Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/05-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Энэ онд нийслэлд 70 орчим байршилд авто зогсоол байгуулна

С.Бадрал, iKon.mn
2017 оны 4 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Засаг дарга С.Батболд, Улаанбаатар хотын ерөнхий менежер болон холбогдох албаны хүмүүс өнөөдөр Улаанбаатар хотын зарим авто зогсоолуудын нөхцөл байдалтай танилцлаа. Тухайлбал, БГД-ийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, БГД-ийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, Гэмтэл согог судлалын үндэсний төв, СХД-ийн 12 дугаар хороо, СХД-ийн нэгдсэн эмнэлэг зэрэг газруудад ажиллав.

Улаанбаатар хотын зарим газрын авто зогсоолуудыг засварлах, гадна тохижилт хийх, 2-4 давхар авто зогсоол барих ажлууд энэ сарын 10-аас эхлэн хийгдэх аж. Энэ онд нийслэлд 70 орчим байршилд авто зогсоол байгуулна. Ялангуяа гуравдугаар шатлалын үйлчилгээ үзүүлдэг улсын томоохон эмнэлгүүдийн гаднах зогсоолыг шийдэхээр төлөвлөж буй юм.

 
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Засаг Даргын орлогч П.Баярхүү "Хотын нэгдүгээр бүс буюу Бага тойрогт нэгдүгээр эгнээг авто зогсоол болгох, цаашдаа авто зогсоолуудад төлбөртэй байрлах хөтөлбөр хэрэгжүүлэхээр Австрийн Вес компанитай санамж бичиг байгуулсан. Энэ хүрээнд хийгдэх судалгааны ажил дуусч байна. Бид сул чөлөөтэй, тохижилт муутай газруудыг авто зогсоол болгох гэсэн бодлого баримталж байгаа

Мөн, цаашдаа авто зогсоолуудын журмыг шинэчлэх ажил явагдаж байгаа. Улаанбаатар хотын авто зогсоолуудыг Автозамын хөгжлийн газар хариуцаж ажилладаг. Энэ газартай хамтарч авто зам ашиглалтын компани ажилладаг.

Нийт авто зогсоолын төлбөрийн 60 хувь нь авто замын хөгжлийн санд төвлөрнө. Энэ нь ирэх жилийн замын тэмдэг, тэмдэглэгээ, замын нөхөөсний ажлуудын санхүүжилт болдог байгаа. Удахгүй авто зогсоолын журмыг өөрчилж байгууллагуудтай уулзалт ярилцлага хийж авто зогсоолынх нь төлбөрийг нэгдсэн санд төвлөрүүлэх асуудлыг шийднэ" гэлээ.

Засвар, тохижилт хийх газруудын зураг төслийг Нийслэлийн Зураг Төслийн хүрээлэн хийсэн бол, гүйцэтгэлийг зам засварын компани хийх юм байна. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар зогсоолын төлбөрийн асуудлыг оруулж шийдвэрлэх аж. Одоогоор авто зогсоолын журамд өөрчлөлт орсоноор зогсоолын эхний нэг цаг нь үнэгүй, хэтэрвэл 500 төгрөгнөөс эхлэн бодогдоно гэсэн төлөвлөгөөтэй байгаа юм байна.

Тохижилт хийгдэх газрууд

  1. БГД 5-р хороо, МТ ШТС-с баруун тийш Мөнгөн Тойг зочид буудал хүртэл
  2. БГД 5-р хороо, Нэгдсэн 3-р эмнэлэгийн урд хэсэг
  3. БГД 7-р хороо, Гэмтэл согог судлалын үндэсний төв
  4. СХД 12-р хороо, орон сууцны 1-р байрны зүүн талд /олон давхар гараж/
  5. СХД 13-р хороо, орон сууцны 11-р байрны урд талд /тохижилт бүхий газар доорх гараж/
  6. СХД 13-р хороо, орон сууцны 11-р байрны урд талд СХД-ийн эрүүл мэндийн төв
  7. ХУД, 75-р сургууль
ФОТО

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг