Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/05-НД НИЙТЛЭГДСЭН

ХБНГУ болон эх орондоо тэтгэлэгтэй суралцах боломж

ikon.mn
2017 оны 4 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль / МГТИС /-ийн оюутнууд ХБНГУ-ын Гадаад харилцааны яамнаас санхүүжүүлдэг Германы эрдмийн солилцооны алба /ГЭСА/-ны тэтгэлгийн хөтөлбөрт хамрагдах боллоо.

Сурлагын өндөр амжилт, нийгмийн идэвхи санаачилгаараа бусдаасаа шалгарсан МГТИС-ийн бакалаврын хөтөлбөрийн 3 дугаар курсийн оюутан А.Мөнхцэцэг /уул уурхайн боловсруулалтын инженер/, Л.Энэрэл /уул уурхайн боловсруулалтын инженер/, П.Тэмүүлэн /механик инженер/ нарт 2017-2018 оны хичээлийн жилийн өвлийн семистрт МГТИС-ийн түнш их сургуулиудын нэг болох ХБНГУ-ын Фрайбергийн Технологийн их сургуульд суралцах тэтгэлгийн батламжийг өчигдөр ХБНГУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд, ноён Стефан Дүппел Элчин сайдын яамны байранд гардуулав. Энэхүү тэтгэлэгийг Фрайбергийн ТИС, Аахены ТИС, ГЭСА болон МГТИС-ийн хамтарсан комиссын шийдвэрийг үндэслэн оюутнуудыг сонгон шалгаруулж олгосон юм.

Эдгээр оюутнууд Оюутолгой, Энержи Ресурс зэрэг компанид 14 долоо хоногийн үйлдвэрлэлийн дадлага хийснийхээ дараа ирэх есдүгээр сард Герман явах ба аравдугаар сард семестр эхлэхээс өмнө герман хэлний эрчимжүүлсэн сургалтанд хамрагдана.

Тэд МГТИС-д суралцах 3 жилдээ герман хэл үзсэн учраас германд амьдрахад нь хялбар байх болно.

Харин Фрайбергийн ТИС-д тэдний сургалт англи хэл дээр явагдах юм.  

МГТИС-ийн оюутнууд 1 дүгээр ангиа төгсөөд жил бүр Фрайбергийн ТИС-д зуны сургалтад хамрагддаг уламжлалтай бөгөөд энэ 3 оюутан ч мөн 2015 онд эхний 15 оюутны нэг болж Фрайбергт очиж байсан учраас энэ хоттой танил төдийгүй МГТИС-д Аахен, Дармштадт, Вүппертал болон Фрайбергийн ТИС-аас профессор, багш нар ирж хичээл заадаг учраас зарим багш нараа ч сайн мэдэх билээ. 
 
Германы их дээд сургуулиудыг хооронд нь холбох, тэдний интернационалчлал болон олон улсын эрдмийн солилцоог дэмждэг байгууллага болох ГЭСА нь дээрх 3 тэтгэлгээс гадна 2017-2018 оны хичээлийн жилд МГТИС-д амжилттай суралцаж буй бакалаврын 1, 2, 3 дугаар курсын оюутнуудад зориулсан 20 тэтгэлэг олгох юм. Эх орондоо дэлхий боловсролыг эзэмшиж байгаа МГТИС-ийн оюутнуудад энэ тэтгэлэг сургалтын төлбөр, амьжиргааны зардлаа төлөхөд нь ихээхэн дэмжлэг болох нь гарцаагүй.
 
Дашрамд дурдахад одоогийн байдлаар МГТИС-ийн нийт оюутнуудын 30 орчим хувь нь сургуулийн болон хамтын ажиллагаатай аж үйлдвэрийн түнш компаниудын тэтгэлэгтэй суралцаж байна.

Фото

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг