Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/05-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Элбэгдорж: Манай гүйцэтгэх засаглал бяд муутай байна

ikon.mn
2017 оны 4 сарын 5
iKon.MN
 
Гэрэл зургийг MPA.mn

УИХ-ын 2017 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийж байна.

Өнгөрсөн хоёрдугаар сард хаалтаа хийсэн гишүүд танхимдаа цугларлаа.

Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлнэ. Төрийн тэргүүний хувьд УИХ-ын чуулганы хамгийн сүүлчийн нээлт юм. Тиймээс түүний хэлэх үг олны анхаарлыг татаж байна.

Ингээд Ерөнхийлөгчийн хэлж буй үгийг MNB-ийн ШУУД эфирээс хүргэлээ.

https://www.facebook.com/iKonNews/videos/648789601973278/

Онцлох эшлэл

Монголд олдохгүй байгаа ховор юм нэг байна. Тэр нь хариуцлага.

Уулын буга хараад унасан морио мартаж болохгүй.

Төрийн яам агентлаг аж ахуй эрхэлдгийг болиулах хэрэгтэй.

Төрийн тендэр, худалдан авалтыг төрөөс салгаж, мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх хэрэгтэй.

2006 оноос хойш төрийн албан хаагчдын тоо 60 мянган хүнээр нэмэгджээ.

Энэ байдлыг засахгүй бол төрийн алба заан толгойтой, хулгана биетэй болох нь.

Улстөрийн нам тойрсон асуудлыг засахгүйгээр төрд тулгамдсан олон асуудлыг шийдэх боломжгүй. 

Иргэдийн уур бухимдлын бай бол улстөрийн нам.

Хууль өөрчлөгдөхгүйгээр юу ч өөрчлөгдөхгүй.

Төрийг засах гэвэл намыг засах хэрэгтэй.

Монгол Улс боломжгүй орон биш. Харин боломжоо ашиглах чадвар дутагдаж байна.

Манай гүйцэтгэх засаглал бяд муутай байна.

Хамгийн үнэтэй зүйл бол итгэл. Гэтэл манай Засгийн газарт итгэх итгэл дотроо ч, гаднаа ч алга.

Монгол бол хангалттай ардчилсан улс. Одоо хариуцлагатай улс болох хэрэгтэй байна.

Хар тамхи мансууруулах бодисын хэрэглээ, үр хөндөлт. Энэ хоёр тахал манай залуу үеийг дайрч байна. 

Төв суурин газрын 10 хүүхэд тутмын 6-8 нь энэ аюулд өртөж магадгүй эсвэл өртсөн гэсэн судалгаа байна.

Энэ асуудлыг ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт толгойгоороо хариуцах үүрэгтэй.

Монгол Улс сүүлийн 30 жилд нэг сая хүнээ үр хөндөлтөөр алджээ.

Нөхөн үржихүйн насны 10 эмэгтэй тутмын 7 нь үр хөндөлтийн хохирогч болж байна.

Ээж болох хосгүй хувь заяа нь эмэгтэйчүүдийн аминд хүрч байгаа нь юутай харамсалтай вэ.

Бүрэлдэж байгаа Монгол хүний амь насыг таслах эрх хэнд ч байхгүй.

Монгол хүний эсрэг хийгдэж буй энэ үйлдлийг бид хазаарлах ёстой.

Энэ асуудалд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг онцгой манлайлан ажиллана гэж найдаж байна.

 

УИХ-ын 2017 оны хаврын чуулганаар хэлэлцэх 34 асуудал

  1. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;
  2. “Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны санхүүгийн тайлан;
  3. “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  4. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл;
  5. Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төсөл;
  6. Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл;
  7. Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  8. Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  9. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  10. Гэр хорооллын хөгжлийн тухай хуулийн төсөл;
  11. Монгол Улсын статистикийн салбарыг 2016-2020 онд хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  12. Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  13. Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл;
  15. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл;
  16. Казиногийн тухай хуулийн төсөл;  
  17. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл; 
  18. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  19. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  20. Монгол Улсын гадаад харилцааны тухай хуулийн төсөл;
  21. Мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төсөл;
  22. Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  23. Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  24. Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл;
  25. Нялх,балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн төсөл;
  26. Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төсөл;
  27. Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  28. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл;
  29. Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл;
  30. Баяжуулсан хүнсний тухай хуулийн төсөл;
  31. Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагын тухай хуулийн төсөл;
  32. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  33. Шүүмжлэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл;
  34. бусад.