Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/05-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Нийслэлийн Монгол хэл, бичгийн олимпиадад "Сант" сургууль тэргүүллээ

Г.Мөрөн, iKon.mn
2017 оны 4 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

- Эх хэл бол эрдэм ном сурах их үйлсийн алтан түлхүүр -

Нийслэлийн Монгол хэл бичгийн олимпиад 50 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж, өчигдөр дүнгийн хурлаа хийж, шилдгүүдэд шагналыг нь гардууллаа.

Тус олимпиад 2017 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр зохион байгуулагдсан бөгөөд нийт 6-12-р ангийн 760 хүүхэд өрсөлдөж, анги тус бүрээс 9 хүүхэд шалгаруулжээ.

Нийслэлийн олимпиадын гол онцлог нь 12-р ангийн шалгарсан хүүхдүүд болон багш нар цааш улсын олимпиадад оролцож, улсын олимпиадаас шалгарсан хүүхдүүд их, дээд сургуулиудад Монгол хэл бичгийн чиглэлээр үнэ төлбөргүй суралцах эрхтэй болдог. 

"Хүүхдүүд маань эх хэлээ хэдий чинээ сайн эзэмшинэ, төдий чинээ бид эзэн Чингисийн удам гэдэг бахархалаа алдахгүй"
 

Ардын уран зохиолч Т.Галсан “Ээжийнхээ сүүтэй цуг хөхөж өссөн эх хэлдээ гарамгай сайн болохгүйгээр цаашид харь хэл сурна гэж байхгүй, эрдэм ном сайн сурна ч гэж байхгүй. Энэ бүхний алтан түлхүүр нь бол эх хэл маань юм.

Нийслэлийн гэгээрлийг удирдах газраас жил бүр “Эх хэл-Эрдмийн ая”-г зохион байгуулдаг бөгөөд заасан сайн багшийн сурсан сайн шавийг шалгаруулдаг. Энэ бол Хүй долоон худагт болдог дааганы уралдаанаас илүү сонирхолтой, үр өгөөжтэй, бүх хүүхдийг хамруулахаас гадна цааш цаашид нь шамдуулдаг уралдаа. 

Энэ сайхан уламжлал болсон тэмцээн Улаанбаатар төдийгүй, эх орон даяар зохион байгуулагдаж байгаа нь гайхамшигтай байна. Эх хэл маань л бүрэн ариунаараа байж, хүүхдүүд маань эх хэлээ хэдий чинээ сайн эзэмшинэ, төдий чинээ бид дэлхийд эзэн Чингисийн удам гэдэг бахархалаа алдахгүй” гэлээ.

"Монгол хэлээрээ зөв бичдэг, цэгцтэй ярьдаг байх нь биднийг Монгол хүн гэдгийг илтгэх нэгэн зүйл"
 

“Сант” сургуулийн XII ангийн сурагч Г.Ану-Үжин “Дүүргийн олимпиадад түрүүлсэн. Дахиад нийслэлийн олимпиадад оролцож, алтан медаль авсандаа маш их баяртай байна. Монгол хэлний хичээл бол Монгол хүн болж төрсөн хэн бүхэнд хамгийн хэрэгтэй хичээл.

Монгол хэлээрээ зөв бичдэг, цэгцтэй ярьдаг байх нь биднийг Монгол хүн гэдгийг илтгэх нэгэн зүйл юм. Энэ жилээс миний хувьд Монгол хэлний хичээлийг гүн утга, ухааныг нь ойлгож суралцахыг хичээсний үндсэн дээр нийслэлийн олимпиадад түрүүлж чадлаа” гэв.

"Монгол хэлний хичээл бүх хичээлийн суурь болдог"
 

“Сант” сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш Янжиндулам “Манай “Сант” сургуулийн сурагчид энэ жилийн Монгол хэл бичгийн нийслэлийн олимпиадад амжилттай оролцлоо. Бидний гаргасан амжилт сургуулийн ерөнхий зорилго, чиг хандлагатай холбоотой.

Манай сургууль үүсгэн байгуулагдаад 20 жил болохдоо Монгол хэлний сургалтыг өндөр хэмжээнд анхаарч ирсэн. Эх сайхан монгол хэлээ сайн эзэмшсэн хүүхэд бусад хичээлээ сайн суралцад, бусад хичээлийн суурь чадамж болдог.

Манай сургууль жил бүрийн бүх төрлийн хичээлүүдэд тэргүүлдэг. Үүний үндэс нь Монгол хэлний сургалтыг амжилттай зохион байгуулдагт байдаг юм” гэв.

Олимпиадад амжилттай оролцсон сурагчдын төлөөллөөс сэтгэгдлийг нь сонслоо

"Дараа дараагийн олимпиадад сайн бэлдэж, амжилттай оролцох болно"
 

“Сант” сургуулийн XII ангийн сурагч Г.Намуун “Монгол хэлний өвөрмөц, ямар нэг утга санааг тойруулж хэлэх, төлөөлүүлэн хэлэх нь их сонирхолтой санагддаг.

Багаасаа Монгол хэлний хичээлдээ сонирхолтой байсан. Дараа дараагийн олимпиадад сайн бэлдэж, амжилттай оролцох болно” гэв.

"Монгол хэлний хичээлээ сайн судалж, монгол хэлний багш болно"
 

53-р сургуулийн VIII ангийн сурагч Г.Азжаргал “Сэтгэгдэл маш өндөр байна. Сайхан санагдаж байна. Багштайгаа хамтраад маш олон хоног бэлдээд тусгай байрт шалгарсандаа баяртай байна.

Монгол хэлний хичээл бол өсөхөөс сурсан үндэсний хэл, мартаж болшгүй соёл гэдэг. Тиймээс монгол хэлнийхээ хичээлд их дуртай. Цаашдаа амжилттай суралцаж, монгол хэлний багш болно гэж боддог” гэв.

"Хоёр багшийнхаа ачаар тэргүүн байрыг эзэлсэн"
 

“Сант” сургуулийн VIII ангийн сурагч Д.Сэргэлэн “Би хотын олимпиадад анх удаа орлцсон. Алтан медаль авсандаа маш их баяртай байна.

Өмнө нь хоёр удаа дүүргээсээ шалгараад хотын олимпиадаас шалгарч чадаагүй байсан. Харин энэ жил Янжиндулам багш болон Уранцэцэг багш хоёр маань сайн бэлдүүлсний үр дүнд тэргүүн байрыг эзэлсэн” гэлээ.

"Монгол хэлний хичээл зааж байсан үе үеийн багш нартаа маш их баярлалаа"
 

Хобби сургуулийн VI ангийн сурагч М.Инна “Нийслэлийн Монгол хэл бичгийн олимпиадад II байр эзэлж, мөнгөн медаль авсандаа маш их баяртай байна.

Надад монгол хэлний хичээл зааж байсан үе үеийн багш нартаа маш их баярлалаа. Мөн аав ээж, сургуулийнхандаа бүгдэд нь баярлалаа гэж хэлмээр байна. Цаашид хичээж, улам их амжилтыг гаргах болно” гэв.

"Эх хэл бол үрийн үрдээ үлдээх ёстой маш үнэт өмч гэдгийг ухаарсан"
 

“Сант” сургуулийн IX ангийн сурагч Г.Маралгуа “Ер нь монгол хүн ямар ч мэргэжил эзэмшиж, ямар ч чиглэлээр эх орондоо хэрэгтэй боловсон хүчин болох гэж байгаа ч гэсэн монгол хэл бичиг соёлоо мэдэхгүй байж болохгүй гэж боддог.

Тэр утгаараа монгол хэл, уран зохиолыг илүү шамдан суралцаж эхэлсэн. Монгол хэл бол зүгээр нэг дүн авдаг хичээл, өдөр тутамдааа ярилцдаг хэл биш үрийн үрдээ үлдээх ёстой маш үнэ цэнтэй өмч гэдгийг ухаарсан. Ухаарсан гэдгээ баталж, олимпиадад амжилт үзүүлсэндээ маш их баяртай байна” гэв.

Дэлхийн аль ч улс үндэстэн эх хэл, бичиг соёлоо эрхэмлэн дээдэлж, үндэсний баялаг хэмээн нандигнан хайрлаж, эртнээс нааш бүхий л цаг хугацаанд судлан шинжилсээр ирсэн байдаг. 

Даяарчлагдаж буй энэ цаг үед бидний хойч үе эх хэл, бичиг соёл, түүх уламжлалаа шамдан суралцаж, сонирхон судалж байгаа нь Монгол үндэсний сэтгэлгээ, дархлаа сайн байгаагийн илрэл биз ээ. 

Нийслэлийн Монгол хэл бичгийн олимпиадад ШАЛГАРСАН СУРАГЧДЫН НЭРС:

VI анги-Марал/61-р сургууль/ алтан медаль, М.Инна/Хобби сургууль/ мөнгөн медаль, Билгүүндарь/Үй Цай/ мөнгөн медаль, Анужин/86-р сургууль/ хүрэл медаль, Удвал/56-р сургууль/ хүрэл медаль, Солонго/14-р сургууль/ хүрэл медаль, Бөртэ-Үжин/72-р сургууль/ тусгай байр, Шүрэнцэцэг/119-р сургууль/ тусгай байр, Энхсувд/Амгалан ЦС/ тусгай байр.

VII анги-Цэндсүрэн /5-р сургууль/ алтан медаль, Ариунзул /23-р сургууль/ мөнгөн медаль, Энхлхагва /5-р сургууль/ мөнгөн медаль, Тэнгис /14-р сургууль/ хүрэл медаль, Уранбайгаль /ИЦ II дунд сургууль/ хүрэл медаль, Саруул /32-р сургууль/ хүрэл медаль, Ариун-Эрдэнэ /84-р сургууль/ тусгай байр, Азбилэг /Шинэ үе сургууль/ тусгай байр, Чинхүслэн /23-р сургууль/ тусгай байр.

VIII анги-Сэргэлэн /Сант сургууль/ алтан медаль, Энхсолонго /11-р сургууль/ мөнгөн медаль, Энхзул /39-р сургууль/ мөнгөн медаль, Эгшиглэн /ГГЦС/ хүрэл медаль, Ганболор/Шинэ Эрин/ хүрэл медаль, Сэргэлэн /60-р сургууль/ хүрэл медаль, Пүрэвдулам /119-р сургууль/ тусгай байр, Азжаргал /53-р сургууль/ тусгай байр, Намуун /23-р сургууль/ тусгай байр.

IX анги-У.Тэргэл/31-р сургууль/ алтан медаль, Энхжин/Гётё/ мөнгөн медаль, Г.Маралгуа /Сант/ мөнгөн медаль, Ариунжаргал/Шинэ Монгол/ хүрэл медаль, Эмүжин/ГГЦС/ хүрэл медаль, Ц.Анударь/24-р сургууль/ тусгай байр, Дэлгэрмаа /11-р сургууль/ тусгай байр, Сувдмаа /53-р сургууль/ тусгай байр, О.Хонгорзул/ИЦС-1/ тусгай байр.

X анги-Б.Анужин/Байгаль Эх/ алтан медаль, Н.Эрдэнэ/23-р сургууль/ мөнгөн медаль, Болор/1-р сургууль/ мөнгөн медаль, Анужин/Шинэ эхлэл/ хүрэл медаль, Ууганцэцэг/102-р сургууль/ хүрэл медаль, Тунгалагтуул/119-р сургууль/ хүрэл медаль, Уянга /Шинэ Монгол/ тусгай байр, Пүрэвсүрэн /Байгаль эх/ тусгай байр, Тэнгис /33-р сургууль/ тусгай байр.

XI анги-С.Энхцэцэг /17-р сургууль/ алтан медаль, Б.Бадамзул /118-р сургууль/ мөнгөн медаль, Анхилуун /14-р сургууль/ мөнгөн медаль, А.Амирлан /Хобби сургууль/ хүрэл медаль, Г.Хонгорзул /11-р сургууль/ хүрэл медаль, Г.Жаргалсүрэн /49-р сургууль/ хүрэл медаль,  Б.Намуундарь /Шинэ Монгол сургууль/ тусгай байр, Б.Номин /ЭОС/ тусгай байр, Б.Үлэмж /Орчлон сургууль/ тусгай байр.

XII анги-Ану-Үжин/Сант сургууль/ алтан медаль, Хулан/24-р сургууль/ мөнгөн медаль, Бадмааням /44-р сургууль/ мөнгөн медаль, Ууганзаяа /Байгаль-Эх/ хүрэл медаль, Хонгорзул /ГЦС/ хүрэл медаль, Намуун /Сант сургууль/ хүрэл медаль, Үржинбадам/Шинэ Монгол/ тусгай байр, Оюундэлгэр /ГГЦС/ тусгай байр, Мягмарнаран /119-р сургууль/ тусгай байр.

Гэрэл зургууд

Гэрэл зургийг Mpa.mn /Г.Өнөболд/

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8

Зураг
9

Зураг
10

Зураг
11

Зураг
12

Зураг
13

Зураг
14

Зураг
15

Зураг
16
Гэрэл зургийг mpa.mn

Зураг
17

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.