Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/04-НД НИЙТЛЭГДСЭН

Tesla Фордоос үнэтэй компани боллоо

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 4 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Цахилгаан автомашин үйлдвэрлэгч Tesla компани Даваа гарагт зах зээлийн үнэлгээгээр Фордыг гүйцэж, Женерал Моторсийн дараа Америкийн хоёр дахь том машин үйлдвэрлэгч боллоо.

Өнгөрсөн сард Tesla шинэ загварын автомашин бөөнөөр үйлдвэрлэхэд зориулж $28 тэрбумын хөрөнгийг амжилттай босгосны дотор Хятадын Tencent компанийн $1.8 тэрбумын хөрөнгө оруулалт багтаж байсан юм.

Tencent нь Хятадын хамгийн том сошиал сүлжээний платформ болох WeChat-ийг эзэмшигч юм.

Энэ хөрөнгө оруулалтын дараа Tesla компанийн хувьцааны үнэ түүхэн дээд амжилтанд хүрсэн байна.

Шинэ үнэлгээгээр Tesla-гийн зах зээлийн үнэ $48.6 тэрбум болжээ. Харин Tesla-гийн өнгөрсөн жилийн дүнгээс 80 дахин олон машин зарсан хэдий ч Фордын үнэлгээ $45.3 тэрбум болжээ.

Энэ оны эхний улиралд Tesla 25,000 гаруй автомашин зарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 69 хувь өссөн үзүүлэлт юм.

 

Эх сурвалж: Nikkei