Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах бүтээн байгуулалт эхэллээ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 4 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжих “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төслийн шав тавих ёслол өнөөдөр боллоо. Ийнхүү Нийслэлийн хаврын бүтээн байгуулалт Яармагийн гүүрийн барилгын ажлаар эхэллээ.

Төслийн захиалагчаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Авто замын хөгжлийн газар, төслийн ерөнхий гүйцэтгэгчээр Хятадын төмөр замын 20-р товчоо групп корпораци ажиллаж байна. Хяналтын зөвлөх үйлчилгээг Нийслэлийн төсвийн хөрөнгөөр “Эс Ар Пи Консалтинг Монголиа” ХХК  үзүүлж байна.

"Бүтээн байгуулалтын ажилд шаардагдах хөрөнгийг БНХАУ-ын “Хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт”-ээр хийхээр тохиролцоод байна"

 
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэлэхдээ “Улаанбаатар хотын замын хөдөлгөөний менежментийг сайжруулах тулгамдсан асуудлын нэг нь  гүүрний шинэчлэл, өргөтгөл, засварын ажил юм.

Хотын гүүрнүүдийн ихэнх хувь нь 1960-1986 оны үед баригдаж , хагас зуун жил ашиглагдсан  байгаа нь их засварт оруулах, шинэчлэлтийн ажил хийх зайлшгүй шаардлага тулгараад байгааг харуулдаг. Энэ  чухал бүтээн байгуулалтын ажилд шаардагдах хөрөнгийг БНХАУ-ын “Хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт”-ээр хийхээр тохиролцоод байна.

Уг  хөнгөлөлттэй зээлээр  Яармагийн  шинэ гүүр барьж, хуучин гүүрийн засварлах ажил, Замын цагдаагийн газрын уулзварт  гүүрэн гарц барих бүтээн байгуулалт, Туул гол дээгүүрх Баянзүрхийн 288 у/м болон Сонсголонгийн 289.4 у/м төмөрбетон гүүрүүд шинээр барих ажил, Гачууртын уулзвараас Налайх-Чойрын замын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг өргөтгөж шинэчлэх 4 том төслийн барилгын ажлыг тус тус эхлүүлнэ. 4 том төсөлд шаардагдах нийт хөрөнгө оруулалтын дүн 132.3 сая ам доллар болж байгаа юм” гэлээ.

Энэ онд нийслэлийн төсөв, нийслэлийн замын сангийн хөрөнгөөр:

  • Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн зам хүртэлх 1.4 км авто зам, 57 у/м гүүр,
  • Нарангийн гудамжнаас Орбитын гудамж хүртэлх 1.3 км авто зам,
  • Баянгол дүүргийн 3,4 дүгээр хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлгийн уулзвар хүртэлх 1 км авто зам,
  • Налайх дүүргийн Даваажав, Дамдин, Найрамдлын гудамжны 1.4 км,
  • Хан-Уул дүүргийн Аялал жуулчлалын 2,05 км,
  • Зайсангийн авто замаас Зайсан толгойн урдуур Богд уулын арын авто замтай холбогдох 2.4 км авто замыг шинээр болон өргөтгөн шинэчлэх нийт 44.9 тэрбум төгрөгийн 39 төсөл, арга хэмжээ авч хэрэгжүүлж хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, уулзварын нэвтрүүлэх чадварыг сайжруулахаар төлөвлөж байгаа аж.

Фото:  “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төслийн шавыг тавилаа

Гэрэл зургийг Mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг