Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

Galaxy S8-ын нүүр таниж нэвтрэх аргыг хуурч болохыг харуулжээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 4 сарын 3
IKON.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт зарлагдсан Galaxy S8 гар утсанд нууц код оруулахгүйгээр нэвтрэх хэд хэдэн арга байгааг Самсунг танилцуулж байсан юм.

Пин код оруулахаас гадна дүрс зурж нэвтрэх (pattern), хурууны хээ уншуулах, нүдний солонгон бүрхэвч уншуулах, нүүрээ таниулах гэх мэт. Гэвч нүүрээ таниулж гар утасны дэлгэцний цоожийг тайлах арга тийм ч найдвартай эд биш бололтой.

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Marcianotech нэртэй твиттер хэрэглэгч Самсунгийн шоурүүмд энэ аргаар хүний нүүрний оронд гэрэл зураг таниулан хуурч нэвтэрч болж байгааг үзүүлсэн байна.

Тэр үзэсэлэнгийн танхимд байгаа нэг Galaxy S8 утсаар өөрийн зургийг авч, нөгөө утсанд нэвтрэхдээ авсан зургаа үзүүлэн нэвтэрч харуулжээ. Өөрөөр хэлбэл нэг утасны дэлгэцнээс нөгөө утасны дэлгэцэнд өөрийн гэрэл зургийг үзүүлэхэд дэлгэцний цоож тайлагдсан байна.

Дөрөвдүгээр сарын 21-нд худалдаанд гарах Galaxy S8 гар утас нь мэргэжилтнүүдийн зүгээс харьцангуй өндөр үнэлгээ аваад байгаагийн гол шалтгаан нь түүний дэлгэцний чанар, гоёмсог дизайн болоод байгаа юм.

 

Эх сурвалж: Independent