Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп: Хэрвээ Хойд Солонгосын асуудлыг Хятад шийдэхгүй бол бид шийднэ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Ням гарагт “Financial Times” сонинд өгсөн ярилцлагадаа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хэрвээ Хойд Солонгосын цөмийн аюулыг Хятад улс зогсоож чадахгүй бол АНУ арга хэмжээ авахад бэлэн гэдгээ илэрхийлжээ.

“Хэрвээ Хойд Солонгосын асуудлыг Хятад улс шийдэхгүй бол бид шийднэ. Энэ бол миний хэлэх ганц үг” гэж Трамп ярьсан байна.

Энэ долоо хоногийн Пүрэв, Баасан гарагуудад Трамп БНХАУ-ын дарга Ши Жиньпинийг Флорида дахь Мар-а-Лаго амралтын газарт хүлээж авч уулзах гэж байгаа. Энэ үеэр яригдах нэг гол сэдэв нь Хойд Солонгосын асуудал байх юм.

Дональд Трамп “Хойд Солонгост хамгийн их нөлөөтэй улс бол Хятад. Тиймээс Хойд Солонгосын асуудлыг шийдэхэд туслах үгүйгээ тэд шийдэх ёстой” гэжээ.

Хойд Солонгосын цөмийн зэвсгийн чадавхийн талаар судлаачид өөр өөр байр суурьтай байна. Тухайлбал Трампын үндэсний аюулгүй байдлын дэд зөвлөх К.Т.Макфарлэнд хэлэхдээ Трампын бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө АНУ-д цөмийн цохилт өгөх Пьёняны чадвар бодитой болно гэжээ.

Тэгвэл бусад экспертүүд Макфарлэндийн байр суурьтай санал нийлэхгүй байгаа тэд ийм чадвартай болохын тулд Хойд Солонгост нэлээд хэдэн жил шаардлагатай гэж үзэцгээж байна.

 

Эх сурвалж: Reuters