Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

Хотын замуудыг угааж эхэллээ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 4 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулан нийслэлийн Хот тохижилтын газраас Улаанбаатар хотын зам, талбайг угаах ажлыг өчигдөр шөнөөс эхлүүллээ.

Энхтайваны өргөн чөлөө, Дүнжингарав, Их тойруу, Бага тойруу, Нарны зам зэрэг 15 чиглэлийн нийтийн эзэмшлийн 340 км талбайг зам цэвэрлэгээний 21 машинаар 40 орчим ажилтан ажиллаж цэвэрлэх аж.

Өнгөрсөн шөнө Д.Сүхбаатарын талбайн замыг угаалаа
 
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Хот тохижилтын газрын дарга Б.Бямбадорж “Нийслэлийн Хот тохижилтын газар Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн авто замын зорчих хэсгийн гудамж, талбайг зориулалтын машинаар цэвэрлэх ажлыг эхлүүллээ. Ингэснээр зам, талбайн үйлчлэгчдийн хөдөлмөрийг хөнгөвчлөх, явган хүний гарц, замын тэмдэг тэмдэглэгээ өнгө орох тоосжилт багасах зэрэг ач холбогдолтой.

15 чиглэлийн 340 км замыг 40 орчим ажилтан өдөр бүр цэвэрлэнэ. Ажилчдын цалин хөлсийг Хөдөлмөрийн хуулийн дагуу олгоно” гэв.

Улаанбаатар хотын төв замууд болон Д.Сүхбаатарын талбайг 2013 оноос эхлэн тусгай зориулалтын автомашин ашиглан угаадаг болсон билээ гэж Нийслэлийн ЗДТГ-ынХэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг