Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/31-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадад авлигын эсрэг бүтээсэн цувралын эхний ангийг 350 сая удаа үзжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Урд хөршийн авлигын эсрэг тэмцэл эрчимжиж байгаагийн нэг илрэл нь төрөөс санхүүжүүлсэн телевизийн цуврал кино бүтээсэн явдал юм.

Нийт 55 ангитай, “Ард түмний нэрийн өмнөөс” нэртэй цувралын эхний ангийг өнгөрсөн Мягмар гарагт цацсан байна.

Уг бүтээлд дээд тушаалын дарга нараас эхлээд энгийн албан хаагч хүртэл хүмүүсийн холбогдсон авлигын хэрэгтэй хэрхэн тэмцэж байгааг үзүүлжээ. Эхний ангийг зөвхөн Aiqiyi онлайн платформд 7.5 сая удаа үзсэн бол нийт суваг, сүлжээнүүдээр 350 сая удаа үзсэн гэсэн тоо гарсан байна.

Ирэх намар болох ХКН-ын 19 дүгээр их хурлаар Ши Жиньпин хоёр дахь бүрэн эрхийн хугацаагаа эдэлж эхлэх гэж байгаа. Тэгвэл энэ бүтээл нь түүний авлигын эсрэг тэмцлийн сурталчилгаа болох төлөвтэй байна.

Телевизийн цувралыг бүтээхэд 120 сая юань ($17.4 сая) зарцуулж, Лю И, Жан Фэнгүй зэрэг алдартай жүжигчид оролцжээ. Нийт таван авлигын эсрэг үзэл суртлын бүтээл гаргахаас эхнийх нь “Ард түмний нэрийн өмнөөс” юм байна.

Киноны трэйлер:

Эх сурвалж: Quartz