Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/31-НД НИЙТЛЭГДСЭН

Япон улс энэ жил 333 халим агнаж, үүцээ бэлджээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Японы хөлөг онгоцнууд жил бүр Антарктид орчмын тэнгист явуулдаг халим агнах аянаас өнөөдөр буцаж ирлээ. Хөлгийн баг нийт 333 халим агнасан байна.

Хэдийгээр дэлхийн улс орнууд хүчтэй эсэргүүцэж байсан ч өнгөрсөн оны арваннэгдүгээр сард япончууд өмнө зүгийг зорьсон юм.

Нийт таван хөлгөөс бүрдсэн багийн эхний гурав нь өнөөдөр өглөө Ямагучи мужийн Шимоносеки боомтод ирсэн байна. Япончууд энэ аялалаа “Антарктидын экологийн системийг судлах зорилготой” гэж нэрлэж байгаа. Гэвч байгаль хамгаалагчид, Олон Улсын Шударга ёсны шүүх (ICJ) үүнийг няцааж, тэдний үндсэн зорилго хүнсний зориулалтаар халим агнах гэж үзэж байгаа юм.

Япон улс нэгдэн орсон Олон Улсын Халим Агнуурын Коммисс 1986 оноос хойш халим агнахыг түр зогсоох шийдвэр гаргаад байгаа. Гэвч Япон хуулийн цоорхойг ашиглан “шинжлэх ухааны зориулалтаар” гэсэн нэрийн дор агнасаар байгаа юм.

Япончууд халимны махыг хэдэн зууны турш хүнсэндээ хэрэглэсээр ирсэн ба дэлхийн хоёрдугаар дайны дараах хүнд хэцүү үед уураг тэжээлийн гол эх үүсвэр болж байв. Харин сүүлийн жилүүдэд халимны мах хэрэглэх япончуудын тоо эрс багассан гэж үздэг.

 

Эх сурвалж: Japan Today