ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/31-НД НИЙТЛЭГДСЭН
ФОТО: Офшорын эсрэг хөдөлгөөнийхөн шаардах бичгийнхээ хариуг нэхлээ
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn
Офшорын эсрэг нэгдсэн хөдөлгөөнийхөн Д.Сүхбаатарын талбай дээр өнөөдөр тайван жагсаал хийж байна.
Жагсаалд оролцогчид "Төрөө офшорчдоос цэвэрлэе", "Офшорын мөнгө ирвэл Монгол Улс өргүй болно", "Монгол Улсын өр офшорт байна", "Оюутолгой, Ноён уул офшорт байна", "Ирээдүй үр хүүхдийнхээ төлөө офшорчидтой тэмцэхийг дэмжиж байна" гэж бичсэн лоозон барьжээ.
Тэд Монгол Улсын Ерөнхийлөгч, АТГ, ЦЕГ, ТЕГ, УЕПГ, Татварын ерөнхий газарт төрийн мөнгө хулгайлсан этгээдүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэж, офшорт нуусан хулгайн мөнгийг эргүүлэн татаж, улсынхаа ядарсан эдийн засгийг тэтгэх талаар бодитой үйл ажиллагаа явуулах бичгүүдийг өгсөн боловч өнөөг хүртэл хариу өгөөгүй байна.
Иймд шаардах бичгийнхээ хариуг нэхэж жагсаал зохин байгуулж байгаа аж.
Жагсаалд Архангай, Баянхонгор аймгийн төлөөлөл ч иржээ.
Фото сурвалжилга
Гэрэл зургийг mpa.mn
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
